• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Жин Ганшань ууланд ирсэн зочин

CRI       (GMT+08:00) 2011-01-10 15:28:38

    

     Аялал жуулчлалын эх баялгийн давуу талаа бадруулж, "Аялал жуулчлалаар хотоо хөгжүүлэх" үүднээс Жин Ганшань жил бүр аялал жуулчлалын тусгай үйл ажиллагаа явуулдаг. Хаврын улиралд "Улаан цэцгийн баяр" зохион байгуулж, зун нь "Жин Ганшань уулын зун" , намар нь "Улаан армийн замаар", "Жин Ганшань ууланд авирах" зэрэг үйл ажиллагаа зохион байгуулж, өвөл нь "Умардын өнгө үзэмж" өвлийн аялал зохион байгуулдаг юм.

     Жин Ганшань уул өнөө 130 гаруй улс орон болон бүс нутгийн жуулчдыг хүлээн авч үйлчлээд байна. Зөвхөн 2010 оны эхний арван сарын байдлаар Жин Ганшань уул давхацсан тоогоор 4 сая 200 мянган жуулчин хүлээн авч, жуулчлалын орлого 2 тэрбум 920 сая юаньд хүрсэн байна. Жин Ганшань өнөө "Хятадын аялал жуулчлалын 40 нэрт газар"-ын тоонд орж, Хятадын үндэсний зэрэглэлийн аялал жуулчлалын нэрт бүс болжээ.

     Эрхэм сонсогчидоо, сая та бүхэнд Хятадын Олон улсын радио, Хятадын Жянши мужийн аялал жуулчлалын газрын хамтран зохион байгуулж буй "Үзэсгэлэнт Жянши нутаг" аялал жуулчлалын мэдлэгийн уралдааны тусгай нэвтрүүлэг сонсголоо.

    Нэвтрүүлгийн төгсгөлд та бүхэнд үлдээсэн хоёр асуултаа дахин сануулья.

    Нэг, Нэвтрүүлэгт сонссон Жянши ардын дуу ямар нэртэй вэ?

    Хоёр, Жин Ганшань уул хэдэн том байгалийн үзэмжит бүстэй вэ? Анхаарлаа хандуулсанд баярлалаа. \Сайн-Өлзий орчуулав.\


1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе