|
|
||
Эрхэм сонсогчдоо, сайн байцгаана уу? Одоо та бүхэн ХОУР болон Жянши мужийн Аялал жуулчлалын газрын хамтран зохион явуулж буй "Үзэсгэлэнт Жянши нутаг" аялал жуулчлалын мэдлэгийн уралдааны тусгай нэвтрүүлгийг хүлээн авч сонсоно уу?
Жяншид жуулчлахаар очсон хэн бүхэн хамгийн түрүүнд эртний нэрт уул-Лү Шаньд очих ёстой юм. Энэ нэвтрүүлгээр бид Лү Шань уулын байгалийн өнгө үзэмж, түүх, шашин, соёл зэргээс танилцуулна.
Эхлээд та бүхэнд хоёр асуулт үлдээе.
Нэг, Лү Шань уулын тухай " Мөрөн, нуур хоёр нэг уулаар тусгаарлагдана" гэсэн үг байдаг. Энд дурдсан мөрөн, нуур хоёрын нэрийг хэлнэ үү?
Хоёр, Лү Шань уулын тухай өгүүлсэн "Лү Шань уулын хүрхрээг бараадах нь "нэрт яруу найргийн бүтээл Хятадын Тан улсын хэн гэдэг нэрт найрагчийн бүтээл вэ?
Манай нэвтрүүлгийг анхааралтай сонсвол та хүссэн хариултаа олж авах болно.
Лү Шань уул Жянши мужийн хойд хэсгийн Жю Жян хотод байрладаг, 302 хавтгай дөрвөлжин километр талбайтай. Түүний ноён оргил болох Хань Ян оргил далайн төвшнөөс 1474 метрийн өндөрт байрладаг. Сүндэрлэн харагдах эгц хад, уулнаас буух хүрхрээ, номин ногоон нарс майлс, хөвөлзөн нүүх үүл манан нь Лү Шань уулын өвөрмөц онцлогтой байгалийн үзэмжийг бүрдүүлснээр хүмүүсийн сонирхлыг татсан газар болжээ.
Юй Мин бол Лү Шань уулын өвөрт байрлах Гү Линжэнь суурины уугуул иргэн юм
Тэрээр хэлэхдээ, Лү Шань бол үзэмж төгс газар бөгөөд уур амьсгал таатай, цэвэр сайхан агаартай болохоор амарч зусах аятай сайхан газар. Нутгийн хүмүүс бид их хотод урт хугацаагаар амьдарч дасахгүй . Лү Шань уул байгалийн сайхан өнгө үзэмжтэй, оршин амьдрах аятай сайхан нөхцөлтэй тул хаврын улирал нь зүүд зэрэглээ шиг үзэсгэлэнтэй , зуны улиралд хур тунадас элбэгтэй , намрын улирлын навч цэцгийн анхилам сайхан үнэрт хүний сэтгэл согтуурна, өвлийн улиралд хөвөн цагаан цас буугаад хасын ертөнц шиг гайхамшигтай харагддаг. Лү Шань уулын хамгийн тааламжтай улирал бол зун, хамгийн сайхан үзэмж нь өвөлдөө байдаг. Өвөл цас орж, уул тал цасан цагаан хүрэм нөмөрч , цасан дээр явахад "шир шир" дуугарч, цагаан хөвөн дээгүүр алхаж яваа шиг санагдаж, унжсан мөс, үүл манан хөвөлзөж үзэсгэлэнтэй сайхан байдаг юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |