|
|
||
"Лү Шань уулын хүрхрээг бараадах нь" хэмээх Хятадын Тан улсын их яруу найрагч Ли Бай Лү Шаний Шян Лүфэн оргилоос эгц нисэн буух хүрхрээний сүрлэг их үзэмжийг хараад сэтгэл бахдан уянгалсан яруу найраг нь мянган жилийн турш Хятад хүн бүрийн сайн мэддэг нэрт бүтээл болсон байна.
Эрт дээр үеэс Лү Шань уулын өнгө үзэмж нь Хятадын үндэстний зориг санаа соёлын уламжлалтай нягт уялдаж ирснээр жинхэнэ байгалийн өнгө үзэмж бүхий соёлын дархан уул болжээ. Иймээс 1996 онд НҮБ-ын гэгээрэл боловсрол, шинжлэх ухаан , соёлын асуудал эрхэлсэн байгууллага Лү Шань уулыг "дэлхийн соёл, байгалийн өнгө үзэмжийн нэрт газар"-аар "дэлхийн өвийн жагсаалт"-ад хамруулсан байна.
Лү Шань уулын байгалийн өнгө үзэмж үе үеийн бичгийн хүн эрдэмтэн мэргэдийн сонирхлыг татаж ирсэн төдийгүй шашны олон их бүлэг энд төвлөрч байжээ. Лү Шань уулын Шашны соёлын тухай Лү Шаний аялал жуулчлалын газрын дарга фү Жянь танилцуулж хэлэхдээ:
Лү Шань уулын шашны соёл маш урт удаан түүхтэй. Энд буддын, бумбын , католик, христос, лалын зэрэг таван шашин зэрэг оршсон нь бусад газраас ялгагдах онцлог болсон.
19-р зууны сүүлч 20-р зууны дунд үеэс олон орон Лү Шаньд өөр өөр онцлогтой хувийн зуслангийн сууц ихээр барьсан нь эдүгээ Лү Шаний өвөрмөц нэгэн өнгө үзэмж болсон байна.
Сүүлийн жилүүдэд нэр нөлөө нь өргөжин тэлэхийн хирээр Лү Шаньд ирэх гадаад дотоодын жуулчдын тоо жил дараалан нэмэгдэж, халуун зочломтгой Лү Шань дэлхийн олон газрын жуулчдын аялж жуулчлах, амарч сувилуулах аятай сайхан газар болжээ.
Ингээд танаас асуух хоёр асуултаа давтаж асууя.
Нэг, Лү Шань уулын тухай " Мөрөн, нуур хоёр нэг уулаар тусгаарлагдана" гэсэн үг байдаг. Энд дурдсан мөрөн, нуур хоёрын нэрийг хэлнэ үү?
Хоёр, Лү Шань уулын тухай өгүүлсэн "Лү Шань уулын хүрхрээг бараадах нь" нэрт яруу найргийн бүтээл Хятадын Тан улсын хэн гэдэг нэрт найрагчийн бүтээл вэ? Анхаарлаа хандуулсанд баярлалаа. \Урангоо орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |