• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эртний нэрт уул-Лү Шань

CRI       (GMT+08:00) 2011-01-10 15:28:38

     2004 онд Лү Шань уулыг "дэлхийн геологийн цэцэрлэгт хүрээлэн" гэж тогтоосон байна.

     Лү Шань уулын араар Хятадын хамгийн том мөрөн-Хөх мөрөн урсан өнгөрч, зүүн талд нь Хятадын хамгийн том цэнгэг уст нуур Бө Янхү нуур цэлэлзэж байдаг болохоор эрт дээр үеэс "нэг уул мөрөн нуур хоёрыг тусгаарлав" гэсэн яриа дамжин иржээ. Лү Шань уулын Хань Бөкөүгийн үзэмжит цэгээс алс тийш бараадахад тэнэгэр их Бө Янхү нуур мэлтгэнэн харагддаг.

     Лү Шань уулын үзэсгэлэнт сайхан байгалийн өнгө үзэмж Хөх мөрөн, Бө Янхү нууртай хаяа нийлж байдгаас эртнээс нааш тоймгүй олон бичгийн хүмүүс, эрдэмтэн мэргэд Лү Шань уулын өнгө үзэмжтэй танилцах зам тээврийн бэрхшээл үгүй болж, Лү Шаний тухай олон сайхан шүлэг найраг, хадны бичээс тэмдэглэн үлдээснээр Лү Шаний нэрийг дэлхий дахинд цуурайтуулсан билээ.

1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе