• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сэтгэлийн дуудлагаар...

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-07-23 15:04:49

     РЕД: Бээжин хотын Хайдин дүүрэгт ХҮИС /Хятадын Үндэсний Дээд Сургууль гэж бий. Саяхны нэг өдөр тус сургуулийн хашаагаар ортол өмнөөс ирж яваа нэг уйгар залуу утсаар яриад өнгөрөв. Цааш хэд алхтал хэдэн төвд залуус хоорондоо өөрсдийн хэлээрээ хөгжилдөн ярьж өнгөрлөө. Тэнд бас хоёр охин ёстой гадарлах ч үгүй хэлээр ярьж байна. Би хамт яваа бүсгүйдээ: "Энэ газар ёстой түмэн янзын хэл аялгуу сонсож болох нээ" гэхэд, "Тийм шүү. Ямартаа л энэ сургуулийг "Амьтны хүрээлэн" гэж байхав" гэлээ. Бид хоёр ийн ярьсаар энэ хөгжилтэй хөөрхөн нэртэй сургуулийн цэцэрлэгт хүрээлэнгийн нэг сандал дээр очиж суулаа. Хажууханд хэсэг залуус ямар нэгэн ном шимтэн үзэж, гар дамжуулан уншиж байна.

     "Та сонсож байна уу? Энэ залуус танай яруу найрагч Бавуугын Лхагвасүрэнгийн шүлгийг уншиж байна шүү дээ" гэж Хуар бүсгүй хэллээ. Би ихэд гайхан: "Хятадаар уншаад байна шүү дээ..." гэхэд, "Тэгэлгүй яахав. Лхагвасүрэн найрагчийн шүлгийн түүвэр хэвлэгдэж гараад удаагүй ч хятад уншигчдын сонирхлыг татаж эхлээд байгаа гэсэн. Түүний нэг баталгаа энэ залуус байна" гэсэн юм.

     РЕД: Сонсогч та яруу найрагч Бавуугын Лхагсүрэнгийн шүлгийн эмхтгэлийг ямар хүн орчуулсан бол... гэж сонсох гэж яарч байна уу? Би ч мөн адил энэ сайхан мэдээллийг та бүхэнтэй хуваалцах гэж яарч байна.

1 2 3 4
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе