• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сэтгэлийн дуудлагаар...

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-07-23 15:04:49

     РЕД: Энэ бүсгүйг Жалайр овогт Идэр Жанаагийн Хасан гэдэг. Тэр гахай жилтэй. Хасан ӨМИС-ийг монгол хэл-уран зохиолын мэргэжлээр төгсөж, Хятадын Үндэстний Орчуулгын Төвд орчуулагчаар ирснээс хойш арав гаран оныг үдэж, Хянган нутгийн бүсгүй Бээжин хүн болжээ. Хасан бичиг ном эрхэмлэн дээдэлдэг гэр бүлд төрж өссөн болохоороо хар багаасаа л ном унших дуртай. Тэр дундаа яруу найргийг шимтэн уншдаг байж. Яруу найрагт сэтгэл татагдан байх тэр үедээ Б. Лагвасүрэнгийн шүлгийг анх олж уншсан гэдэг юм. Оровч гаравч барьж л явдаг "Уянгын тойрог", "Гашуу өвс"-өө ахин дахин уншиж, их найрагчийн шүтэн бишрэгч болсон төдийгүй ийм сайхан шүлгийг өөрөө уншаад зогсохгүй хятадын өргөн олонд хүргэхсэн гэж боддог болов. Тэгээд "Үргэлжилхүй", "Харанхуй" зэрэг хэд хэдэн шүлэг орчуулаад Хятадын "Шинэ долгион" сүлжээний уран зохиол сонирхогчдын сайт дээр тавьчихлаа. Орчуулсан шүлэг маань хүний сэтгэлд хүрдэг болов уу, яадаг бол гэж өдөр бүр шахуу нээж харна. Нэг их хүлээлгэсэнгүй түрүүчийн уншигчдын догдолсон, гайхан биширсэн сэтгэлийн үгүүд орж ирлээ. Уран бүтээлч хүнд үүн шиг сайхан бэлэг, урам зориг гэж хаа байх билээ. Урамшиж хөөрсөн Хасан дараа дараагийн шүлгүүдийг орчуулж эхэллээ. Ингээд хятад газраа босго өндөртэй хэмээгддэг "Яруу найраг" сэтгүүлд 7 шүлгийн орчуулгаа явууллаа.

     РЕД: Хасан зөвхөн орчуулагч биш. Тэрээр бас шүлэг бичнэ. Ном болгож хэвлүүлээгүй ч хэдэн ч ном болох шүлэгтэй хүн. Тэрээр олон ч шүлгээ хятад хэлээр бичжээ.

     РЕД: Хасанг зарим нөхөд нь "Өөрийнхөө номыг хэвлүүлээгүй байж. Хүний ном хэвлүүлээд, чи их баян хүн юмаа" гэдэг гэнэ. "Нээрэн та боломжтой хүн юм биш үү? гэхэд, тэрээр: "Хүнд зүрх сэтгэлээ өгөх зүйл гэж байдаг юм билээ. Яруу найраг бол миний зүрх сэтгэлээсээ дурлан сонирхдог зүйл. Тэр дундаа Лхагвасүрэн гуайн шүлэг найрагт аргамжуулчихсан гэж хэлж болно. Аливаа хүн дуртай юмаа хийхээрээ ядарч зүдэрч, өлсөж цангахаа ч мэдэхгүй өдөржин шөнөжин суудаг биз дээ. Бас ямар ч үрлэг зарлагыг ч үл тооно. Миний сонирхолгүй зүйл дээр хэчнээн мөнгө төгрөг амласан ч би орчуулахгүй" гээд зөөлөн инээж билээ.

     Хасан зөөлөн дуутай. Инээмсэглэх нь хүртэл зөөлөн. Ер нь их л зөөлөн чанарын хүн шиг санагдсан. Гэхдээ үзэл бодолдоо бол хатуу юм билээ.

1 2 3 4
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе