• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сэтгэлийн дуудлагаар...

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-07-23 15:04:49

     РЕД: Хятадын Дүн үндэстний нэрт яруу Цай Жинь Сүн монголчуудыг уртын дуу, морин хуур, хүчит бөх, хурдан хүлгээр нь төсөөлдөг байжээ. Гэтэл хятад хэлэн дээр орчуулсан Лхагвасүрэнгийн шүлгүүдийг уншаад гүн ухаан, утга уянга, айзам хэмнэл, уран санаа, оюун ухааны уужим орон зайг ингэж өө сэвгүй уусгаж болдгийг өөрийн эрхгүй гайхан биширсэн гэдэг. Тэрээр: /Хальс/ "Энэ шүлгийн ном гоо сайхны мэдрэмжийг маш хүчтэй төрүүлж байна. Энэ бол орчуулга сайн болсон гэсэн үг. Би энэ түүврээр дамжуулж Монголын агуу их найрагчтай танилцлаа" гэж хэлсэн бол, Хятадын нэрт яруу найрагч, шүлгийн орчуулагч Шү Цай хэлэхдээ: /ХАЛЬС/ "Орчуулагч Хасан хятад-монгол хэлний нийтлэг болоод сонгодог талыг чадамгай уялдуулж өгсөн нь уншигчдын сэтгэлд хүрч чаджээ. Түүний орчуулсан бүтээлийн алслалт их, төрөл зүйл, сэдэв агуулга нь өргөн юм. Энэ шүлгүүдийг уншихад уудам тал униартаж, талын хөх салхи нь хацар илбэх мэт сэтгэгдэл төрж байлаа. Лхагвасүрэнгийн шүлгүүд бидэнд олон шинэ санаа, шинэ бодол төрүүлсэн. Би монгол хүний омог бардам зориг, сэцэн оюун билэг, аугаа их хүслийг нэгтгэн нийтгэсэн уужуу бодрол, бас тэр их эрч хүчний цаана буй хайлган, уян зөөлөн сэтгэлийг олж мэдэрлээ. Орчуулагч Хасан монгол үндэстний уяруун хийгээд багтаамжтай сэтгэл оюун, тэнгэр газрын түмэн бодистой харьцаж явдаг онцгой сэтгэлгээг ойлгодог болохоороо "ур хийгээд ухаан тэнцэхийг чанга шаарддаг" шүлэгчийн хэв намбыг тод гаргаж чаджээ" гэж үнэлсэн юм.

     РЕД: "Монголчууд яруу найрагт их дуртай хүмүүс. Монголд "Болор цом" гээд яруу найргийн цэнгүүн болдог. Яруу найргийн ийм сайхан баяр наадам өөр хаа ч болдоггүй байх. Би ийм газар төрсөн ч болоосой... гэх үе бий. Гэхдээ төрсөн биеэр минь монгол цус гүйж байдаг хойно алс хол буй хэдий ч монгол шүлгийнхээ гайхамшгийг мэдэрч, ухаарч, баясаж хөөрч явдаг юм шүү. Сэтгэл зүрх минь чухам үүнийг шаарддаг биз" хэмээн Хасан бүсгүй өгүүлсэн юм.

1 2 3 4
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе