• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Жангар хийгээд жангарчид...

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-07-27 17:41:08

     / ХАЛЬС / Пүрэв: Жангарын тууль нь Ойрод монголчуудын дунд илүү тархан дэлгэрчээ. Хятад, Халимаг, Монгол улсын баруун аймаг зэрэг Ойродууд тархан суусан газар оронд өнөө ч Жангарын тууль хайлагдаж явна. Дээр зуунд их олон урлагчид, жангарчид байсан байна. Харин сүүл үеэр Жангар хайлдаг туульчид их цөөрч, над шиг бага жангарчдыг хүмүүжүүлж бэлтгэсэн гэж болно.

 

     Сурв: Анх Жангар заалгаж, сурч байсан тэр үеэ дурсана уу?

     Пүрэв: Жангарын үг хэллэг харьцангуй их хатуу байдаг. Тиймээс анх цээжилж байх үед үг, өгүүлбэр бүрийг бүрэн бүтэн ойлгож, бас хэлний ээдрээгээ заавал гаргах чухалтай байдаг. Би Жангарыг анх цээжилж байх үед их цаг хугацаа зарсан. Зөвхөн нэг бүлгийг цээжлэхэд бараг жил болсон. Ингээд нэг бүлэг цээжилж ур дамыг нь мэдээд ирэхээр дараа дараачийн бүлгүүдийг цээжлэхэд дөхөм болж ирсэн. Дээр зууны сүүлчээр Жангар хайлах уралдаан гэж болж байсан. Тэнд газар газраас ирсэн настай жангарч, бага залуу жангарчид энэ уралдаанд оролцоно. Энэ нь миний анхны жангарын цуглаан найр гэж хэлж болно. Дараа жил нь манай Шалваа гэгээнээс бидэнд "Жангарч" гэсэн цол хайрлав. Надад "Гэгээний жангарч" цол, миний найз хүү Тайванд "Ноёны жангарч" цол хайрласан юм. Тэр цагаас хойш бид тасралтгүй Жангарын туулиа хайлж явна.

1 2 3 4 5 6 7 8 9 10
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе