• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Умард хилийн гэрэлт сувд, үлэг гүрвэлийн өлгий

CRI       (GMT+08:00) 2010-01-27 10:31:19

      Эрээн гэдэг нэр тус хотын ойролцоох Эрээн давсан нуураас үүдэлтэй. Эрээн эртнээс худалдаачин наймаачдын зайлшгүй дайран өнгөрөх газар байжээ. Бүр 180 гаруй жилийн өмнө энд эртний өртөө байсан бөгөөд 1918 онд хятад наймаачид Жанчхүүгээс Улаанбаатар хүрэх авто машины тээврийн шугам нээсэн нь тухайн үедээ Хятадын хойд нутгийн торгоны зам гэж нэрд гарсан байна. 1956 оны 1-р сард Хятад, Монгол, Оросын олон улсын төмөр замын нэгдсэн тээвэр албан ёсоор нэвтэрч, Эрээн боомт бий болов. 40 шахам жилийн турш Эрээн хот ороо бусгаа он жилүүдийг туулж, 1992 он хүрэхэд сая хилийн бүсийг нээлттэй болгох хөгжлийн цаг үедээ орсон юм. Өнөөгийн Эрээн хот нь 1992 онд дөрөвхөн хавтгай дөрвөлжин километр талбайтай, хүн ам нь 10 мянга ч хүрэхгүй хилийн жижиг суурин байснаас хотын тойрог нь 30 хавтгай дөрвөлжин километр талбайтай, 100 мянган хүн амтай хилийн боомтын нэрт хот болтлоо хөгжжээ.

1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе