• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Умард хилийн гэрэлт сувд, үлэг гүрвэлийн өлгий

CRI       (GMT+08:00) 2010-01-27 10:31:19

     Эрээн хот байрлалын хувьд давуу талтай, Бээжингээс 680 км  , Монгол Улсын Улаанбаатар хотоос 720 км зайнд байрладаг. Бээжин-Эрээн-Москвагийн шугам нь Харбин-Манжуур-Москва чиглэлийн шугамаас 1140 км дөт байдаг. Монгол улсын Тяньжиниар дамжин далайд гарах хамгийн ойр зам юм. Эрээн хот Хөххот, Бугат, Ордосын эдийн засгийн тойрог болон Зүүн хойд  аж үйлдвэрийн районтой холбогдож, өөрийн эх баялгийн давуу тал,  бүс нутгийн давуу тал, зам харилцааны давуу талаа ашиглан гадаадад чиглэсэн боловсруулах аж үйлдвэр, олон улсын барааны гүйлгээ, хил дамнан аялан жуулчлах, олон улсын худалдаа хөгжүүлэх зэрэг өвөрмөц нөхцөлтэй юм. 10 гаруй жилийн хөгжлийн явцад Эрээн хот Монгол улс, ОХУ тэрчлэн Европын зарим орон бүс нутагт нэрээ дуурсгасан юм.

     Боомтын эдийн засгийн түргэн хөгжлийг дагаад Эрээний нийгмийн үйлс тасралтгүй дээшилж, тэргүүний төвшин бүхий Олон улсын хэлний сургууль болон 3-р бага сургууль, Хотын дунд сургуулийг шинээр байгуулсан байна. Боловсролын дэд бүтцийн барилга байгуулалт өдөр ирэх тутам боловсронгуй болж нэрт сургуулиудтай хамтран сургууль байгуулах аргаар боомтын боловсролын үйлсийг хөгжүүлсэн байна.

     Сүүлийн жилүүдэд Эрээн хот нийгмийн үйлсийн салбар дахь олон улсын солилцоо хамтын ажиллагааг  эрчимжүүлж, Монгол улсын Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, Канадын Онтарио муж, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс, Улаан-Үүд хоттой боловсролын хамтын ажиллагааны хэлэлцээр тохиролцжээ. Монгол улсын сурагчид Эрээн хотод ирж суралцах нь жил дараалан нэмэгдэж, Хятад Монгол хоёр орны ард түмний ойлголцол найрамдлыг нэмэгдүүлсэн байна. Бүрэн чадавхтай тэргүүний тоног төхөөрөмжтэй Хятад монголын найрамдал эмнэлэг нь Монголын өргөн  олны сайшаалыг олсон байна.

     Хятадын эх газар болон тал нутгийн соёл, Орос Монголын соёлыг  уялдуулсан Хятад Монгол Оросын соёлын алтан гүүр байгуулагдаж байна.

     Эрээнд хүрэлцэн ирвэл та энэхүү өвөрмөц онцлогтой хотод өөрийн эрхгүй гүнээ сэтгэл татагдах болно. Хот байгуулалт өдөр ирэх тутам эрчимжиж, нэн олон улс орон ялангуяа Монголын ард түмний Хятад орны хөгжлийг ойлгох цонх болсон байна.


1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе