• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Умард хилийн гэрэлт сувд, үлэг гүрвэлийн өлгий

CRI       (GMT+08:00) 2010-01-27 10:31:19

      Хилийн хаалга нээгдэж, Эрээн хот хөгжиж, дотоод гадаадын худалдаачин наймаачид Эрээн хотод цугларан хөрөнгө мөнгө оруулан худалдаа наймаа эрхлэх болжээ. Урьд шалган өнгөрүүлэх хялбар дөхөм тоног төхөөрөмжтэй байсан Эрээний авто замын боомт өнөө тус тус 4 урсгалтай хос чиглэлийн шалган өнгөрүүлэх нэгдсэн замтай болж, бараа нэвтрүүлэх хүчин чадал нь урьд жил тутам 300 мянган тонн байснаа нэмэгдээд 2 сая тонн болжээ. Зорчигчдыг шалган өнгөрүүлэх хүчин чадал нь жилийн 300 мянган хүнээс нэмэгдээд 2 сая хүн боллоо. 2005 онд Эрээнд галт тэрэгний хүрд солих дэлхийн хамгийн том агуулах байгуулж, боомтын бараа нэвтрүүлэх хүчин чадал нь 10 гаруй сая тоннд хүрсэн байна. Үүний зэрэгцээ бараа тээврийн галт тэрэг шалгах H986 гэдэг дэлхийн нэгдүгээр зэрэглэлийн систем байгуулав. 2005 оноос хойш Эрээн хотын улсын санд оруулж байгаа гаалийн татвар болон импортын нэмүү өртгийн татвар жил бүхэн 2 тэрбум юаниас давж байна. Авто замын боомт жилийн турш ажиллаж, төмөр замын боомт 24 цагийн үйлчилгээ хийж, хол ойрдоо нэрд гарсан олон улсын чухал хилийн боомт болсон байна.

1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе