• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Цэрэг ард сэтгэл нэгтэй хилээ сахиж байна

CRI       (GMT+08:00) 2011-08-03 17:16:13

      Хятадын ӨМӨЗР-ны умард нутгаар 4000 гаруй километрийн хилийн шугамтай байж, хилээ сахин хамгаалах армийн үүрэг хариуцлага маш хүнд юм. Гэхдээ хилийг хамгаалах нь зөвхөн хилийн хамгаалалтын армийн үүрэг л биш. Хятадын хилийн нутгийн иргэд ч энэхүү дархан үүрэг хариуцлагаа хүлээн авч, өөр өөрийн арга замаар хилийн хамгаалалтын ажилд оролцдог ба өөр өөрийн арга замаараа цэрэгтээ тусалдаг. Хилийн хамгаалалтын арми ч тухайн нутгийн иргэдийг чадах хирээр туслан, цэрэг ард сэтгэл нэгтэйгээр хилээ сахин хамгаалж байгаа юм.

     "Хилээ сахин хамгаалах нь манай хилийн цэргийн дархан үүрэг юм. Энэ үүргээ сайхан биелүүлэхэд тухайн орон нутгийн иргэдийн тусламж дэмжлэгээс салшгүй юм. Манай энэ арми яг монгол нутагт сууж байна. Манай цэрэг нутгийн иргэдтэй сайхан харьцахын тулд хүн бүр арван монгол дуу ба ойр зуурын монгол үгийг сурсан юм. Би монгол үндэстэн болсны хувьд өөрөө зааж өгдөг юм. Бидэнд монгол хэл сурах тусгай материалтай" гэж Хөлөн Буйрын Буйр нуурын хөвөөнд байгаа хилийн хамгаалалтын армийн дарга Цэцэнбат ярьж байлаа.

1 2 3 4 5
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе