• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Цэрэг ард сэтгэл нэгтэй хилээ сахиж байна

CRI       (GMT+08:00) 2011-08-03 17:16:13

     "Хятадын хилээр аялах нь " нэгдсэн сурвалжилгын арга хэмжээний сэтгүүлчид Өвөр Монголын Зүүн Үзэмчин хошуунд хүрэх үед тэнд суугаа хилийн цэрэг Зүүн Үзэмчний хоёрдугаар бага сургуульд компьютер, ном ба бэлэн мөнгөөр хандивлаж өнгөрчээ. Цэргийн амьдралын нөхвөрөө хэмнэж, хилийн нутгийн иргэдэд туслах явдал маш олон байдаг. Шилийн голын Авга хошууны малчин Өлзийнх гэртээ таван ам бүлтэй. Өөрийн бие нь бас өвчин эмгэгтэй болохоор амьдралын төвшин нь нутагтаа доогуур ордог. Ноднин өвлийн цас шуурганд Өлзийгийнх өвс бордоо нь дутагдаж байсан үед хилийн хамгаалалтын армийнхан өвс хүргэж ирсэн бөгөөд хүүхэд нь мөнгө хандивлаж, сургуульд суух сүйтгэлийг нь хангаж байна. Үүнээс гадна, бие нь тааруу үед цэргийн эмч ирж эмчилж эм өгдөг ба цас зуд ихтэй үед цэргүүд ирж, хүрээ хашааг нь цэвэрлэж өгөх зэргээр байнга явалцаж тусалж байдаг. Эдгээрийг ярьж байхдаа Өлзийгийн сэтгэл хөдөлж, нулимс нь асгарч байсан юм.

      Хилийн цэргийнхээ сайны хариуд хилийн иргэд нь ч улам тэднийгээ хайрлан, өөрийн чадлаараа тус болохыг боддог. Зүүн Сүнд хошууны Ү Бяо гэдэг Хятад хүн өөрийнхөө худгаасаа хилийн заставт тасалдалгүй ус хүргээд хорин жил болж байна. Цэргийнхэн түүнийг Бяо ах гэж дууддаг. Говь нутагт ус ховор. Ойр орчмын ганц худаг нь харуулын газраас бүр зайтай болохоор Ү Бяо ус хүргэхийг өөрийнхөө хийх ёстой ажил гэж үзсээр иржээ.

1 2 3 4 5
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе