• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Цэрэг ард сэтгэл нэгтэй хилээ сахиж байна

CRI       (GMT+08:00) 2011-08-03 17:16:13

     "Орон нутгийн малчид хилийн хамгаалалтад идэвхтэй оролцож, тун чухал үүрэг гүйцэтгэж байна. Ноднин нутгийн малчин Баатар манай суманд утас ирүүлж, хилийн хавиар нэг сэжигтэй хүн нааш цааш явж байна гэж мэдэгдэхээр нь бид даруй очиж, тэр нь Хятадын хилийг давж, Монголд очих гэж байсан гуравдагч орны хууль бус этгээд болохыг мэдэж зохих хууль ёсоор шийдвэрлэсэн юм" гэж Хянган аймаг дахь хилийн хамгаалалтын суман дарга Бао Линь ярьж байжээ.

     Шилийн гол аймгийн Зүүн Сөнөд хошууны Баян-Овоо хийд нь хилийн хамгаалалтын цэрэгтэй хаяа алслан суудаг. "Цэргийнхэн манд их тусалдаг. Манай хийдэд настай хүн олон. Хүрээ хашаа цэвэрлэхээс хоол унд хүргэх, машин унаа хангах зэргээр бидэнд дандаа тусалж байдаг шүү" гэж уг хийдийн Гэндэнжамс гуай ярьж байлаа. 8-р сарын 1-ний цэргийн баярын өдөр хийдийнхээ өмнөөс тэрээр цэргийн хуаранд хадаг, цай, туг зэргийн бэлэг хүргэж, баяр талархлын сэтгэлээ илэрхийлсэн билээ.

1 2 3 4 5
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе