|
|
||
Ганзы хийд Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн Канба районы Ганзыгийн Түвд үндэстний өөртөө засах жөүгийн Ганзы сянийн нутагт байрладаг. Ганзы хийд бол Ганзыгийн Түвд үндэстний өөртөө засах жөүгийн Түвд уламжлалт Буддын шашны Гэлэгвагийн хамгийн том хийд бөгөөд Канба районы Түвд нутгийн нэртэй "Халлын 13 хийд"-ийн нэг юм. Эдүгээ 350 жилийн түүхтэй.
Түвдүүд монгол хүнийг халл гэж нэрлэдэг. "Халлын 13 хийд" нь төвд район монголчуудын мэдэлд байсантай холбоотой. 17-р зууны дунд үеэр монголын Хошууд аймгийн ахлагч Гүүш хаан төвд нутгийг мэдэлдээ авсан ба Түвд уламжлалт Буддын шашныг дээдэлж байсан юм. Гүүш хаан Канба районы төвд нутагт дайн хийж байсандаа маш их гэмшиж, 5-р дүрийн Далай ламын шавь Чойжи Агван-пунцаг хэмээх монгол ламаар Канба районы Түвд нутгийн умард хэсэгт олон сүм хийд байгуулан, нүгэл хилэнцээ нимгэлжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |