|
|
||
Чойжи Агван-пунцаг 5-р дүрийн Далай ламд тангараг өргөж, Канба районы түвд нутгийн умард хэсэг буюу одоогийн Сычуань мужийн Канба районы Ганзыгийн Түвд үндэстний өөртөө засах жөүгийн нутагт Гэлэгвагийн 13 сүм байгуулна гэж амлажээ. Чойжи Агван-пунцаг 1655 онд төвдийн Дэгэ аймгийн ахлагчийн туслалцаатайгаар Канба районы умард хэсэгт Гэлэгвагийн анхны сүм болох Гонсар хийдийг байгуулсан ба өөрөө мөн сүмийн 1-р дүрийн гэгээн хутагт болжээ. Дараа нь тэрээр мөн энэ Гонсар хийдээр эх сүм болгон, Ганзы, Лү хүө, Дао фү зэрэг газарт Ганзы хийд, Күнма хийд, Тарчин хийд зэрэг 12 хийдийг байгуулсан байна. Монголчуудын Гэлэгвад үзүүлсэн хувь нэмрийг хүмүүс ихээхэн үнэлж, энэ 13 хийдийг Халлын 13 хийд гэж нэрлэдэг болсон юм.
Ганзы хийдийг анх Шюй ри буюу үүрийн туяа хэмээн нэрлэж байв. Түүнийг 1662 онд байгуулжээ. Энэ нь Халлын 13 хийдийн дотроо нэлээд эрт үед байгуулсан, мөн нэлээд их хэмжээгээр хөгжсөн сүм юм. Тус сүмийн бүтэн нэр нь Ганзы-гийн Дашноровлин хийд гэдэг ба түүнийг дөхөмчлөөд Ганзы хийд гэдэг болсон байна. Энэ нь ариун үзэсгэлэнтэй өлзий дэмбэрэлтэй эрдэнийн сүм гэсэн утгатай нэр юм. Энэ сүмийг байгуулсан газрын хад нь чандаган цагаан өнгөтэй болохоор мөн сүмээ ингэж нэрлэсэн байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |