• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ганзы хийд

CRI       (GMT+08:00) 2012-08-03 15:04:45

     Тус сүмийг Ганзы шяний төвийн ар дахь өндөр уулын энгэр дээр өмнө зүгт хандуулан байгуулжээ. Сүмийн барилгын талбай нь 200 мянган хавтгай дөрвөлжин метр ба төвд, хань үндэстний барилгын онцлогийг уялдуулсан гол дуган, майдрын дуган, мянган мутарт бурхны дуган, архадын танхим гэх зэргийн 9 дуган, 3 танхимтай бөгөөд лам хуврагуудын суудаг мянга орчим байртай.

     Ганзы хийдэд их хэмжээний ном судар болон 10 мянгаад бурхан байдаг ба 400 гаруй лам хувраг шавилан сууж байна. Энэ сүмд бас тангадуудын аллага хядлага хийхгүй гэж амлан авчирч хураасан их хэмжээний төвд хутга болон галт буу бий. Тус сүмийн гэгээнтэн 3 удаа жанч арилжиж байна. Анхны дүрийн гэгээнтэн нь 11-р дүрийн далай ламыг тодруулах үед тодруулсан 3 бандийн нэг юм. Төвд зурхайн тооллын жил бүрийн цагаан сараар Ганзы хийд том цар хүрээтэй залбирлын хурал хурдаг. Намар намарт бусад сүм хийдүүдийн адил цамын наадам зохион явуулж, элбэг ургацаа тэмдэглэн, ад чөтгөрийг хөөж, өлзий дэмбэрэл оршихыг ерөөдөг байна.


1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе