• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"100 ширхэг түүхэн эд өлгийн зүйлсээс дэлхийн түүхийг харах" нэртэй үзэсгэлэн нээгдэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-02 16:32:10

Их Британийн Үндэсний Музейн "100 ширхэг түүхэн эд өлгийн зүйлсээс дэлхийн түүхийг харах" нэртэй үзэсгэлэн 3-р сарын 2-нд нээгджээ. Тус музейн захирал Фишерийн танилцуулснаар, үзэсгэлэнд дэлгэсэн эртний түүхэн эд өлгийн зүйлд Юань гүрний үеийн хөх хуартай шаазан, Еврей астролябия, нэрт зураач Альбрехт Дюрерийн "Хирс" нэртэй бүтээл зэрэг 2 сая он жилийг дамнасан бүтээлүүдээр хүмүүст хүн төрөлтний соёлын хөгжлийг харуулахыг зорьсон юм байна. Энэ тухай ХОУР-ийн сурвалжлагч Линь Вэйгийн ирүүлсэн тусгай нэвтрүүлгийг сонсоно уу. 

     

Анх 2010 онд Их Британийн үндэсний музей ВВС-тэй хамтран "Их Британийн Үндэсний Музейн 100 ширхэг түүхэн эд өлгийн зүйлсээс дэлхийн түүхийг харах нэртэй үзэсгэлэн" гаргаж, 100 ширхэг эд өлгөөр дэлхийн түүхийг тусгах төсөл ажиллуулсан ба түүний дараа тус музей "Их Британийн Үндэсний Музейн дэлхийн товч түүх" нэртэй ном хэвлүүлсэн байна. Энэ үндсэн дээрээ дахин номтойгоо ижил нэртэй дэлхийг тойрон аялах үзэсгэлэн ажиллуулснаар, энэ жилийн 3-5-р сард Хятад Улсын Үндэсний Музейд ажиллах болно.

1 2 3 4 5
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе