• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"100 ширхэг түүхэн эд өлгийн зүйлсээс дэлхийн түүхийг харах" нэртэй үзэсгэлэн нээгдэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-02 16:32:10

      

Их Британийн Үндэсний Музейн захирал Фишер "100 ширхэг түүхэн эд өлгийн зүйлсээс дэлхийн түүхийг харах үзэсгэлэн нь манай музейн 8 сая гаруй эд өлгөөс сонгон шалгаруулсан 5 тивийн эртний чулуун зэвсгээс орчин үеийн хүний хүчээр бүтээсэн эд зүйлс хүртэлх 2 сая гаруй жилийг дамнасан 100 ширэх эд зүйлс байгаа юм. Хүмүүсийн сайн мэддэг дэлхийн түүхийг танилцуулах арга хэлбэрүүд шиг өөр өөр цаг үеийн хоорондын ялгаа, эсвэл аль нэг соёлын өвөрмөц талыг харуулахыг энэ үзэсгэлэн зориогүй. Харин тэдний нэгдмэл тал, соёл хоорондын уялдаа холбоог, харилцан нөлөөлөл зэргийг бодит зүйлсээр харуулахыг зорьсон юм" гэв. Тэрээр:

       

"Энэхүү үзэсгэлэн нь түүхийг бодит эд өлгөөр харуулахыг зорьсон. Үзэсгэлэнд тавигдсан зүйлс нийгмийн өөр өөр үе шатнаас эх үүсвэртэй бөгөөд зарим нь үсэг бичгийн тэмдэглэлтэй, харин зарим нь тийм тодорхойлолтгүй юм. Тиймээс урт удаан түүхэн явц дахь өөр өөр соёл иргэншлийн дунд тэгш харилцаа тогтоохыг бид зорьж байгаа. Музей бол тэр чигээрээ түүхэн эд өлгөтэй холбоотой газар гэдгийг бүгд мэднэ. Гэвч бид энэ үзэл баримтлалаас давж, түүх соёлын дурсгалт зүйлийн тухай шинэ үзэл баримтлал, тухайлбал олон нийтэд 2 сая гаруй жилийн түүхэн хэрэг явдлыг танилцуулахыг хичээж байгаа. Энэхүү үзэсгэлэнтэй одоогоор нийт 1 сая хүн танилцаад байгаа бол Австрали, Арабын нэгдсэн эмирт улсыг оролцуулсан олон орноор тойрон үзэсгэлэн ажиллуулах болно" гэжээ.

1 2 3 4 5
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе