|
|
||
Их Британийн Үндэсний Музейн "100 ширхэг түүхэн эд өлгийн зүйлсээс дэлхийн түүхийг харах" үзэсгэлэн нь "Хамгийн анхны хот суурин", "эрх мэдэл ба философи", "худалдаа ба түрэмгийлэл", "бидний бүтээсэн дэлхий ертөнц" зэрэг 9 хэсгээс бүрддэг бол эртний Египетийн сурвалжит эмэгтэйн модон авс, Инкагийн алтаар хийсэн лам гөрөөс, нийтийн тооллоос 700 жилийн өмнөх шавар бар, Германы нэрт зураач Альбрехт Дюрерийн "Хирс" нэртэй бүтээл зэрэг байгаагаас гадна, зарим урлагийн бүтээл багтсан байна. Үзэсгэлэнтэй танилцсан нэгэн үзэгч:
"Үзэсгэлэнд хөл бөмбөгийн багийн дуураймал хувцсыг дэлгэж байгаатай анх тааралдаж байна. Энэ хувцсыг 2010 онд Индонезод хийжээ. Дэлхийн түүхийг харуулсан үзэсгэлэнд гэнэт нэг орчин үеийн хөл бөмбөгийн багийн хувцас гарч байгаа нь их сонирхолтой, тэгээд бас дуураймал шүү дээ. Тэгэхээр наад дуурайж зохиосон хувцаснаас хөл бөмбөгийн спорт дэлхийн хэмжээнд хэрхэн хөгжиж дэлгэрсэн тухай ургуулан бодохгүй байхын аргагүй юм байна. Энэ үзэсгэлэн бидний ойлгож мэддэг музейн үзэсгэлэнгээс арай өөр, хүмүүст илүү хүмүүжил боловсрол олгодог гэж хэлж болно. Энэ нь музейн өвөрмөц үзэл баримтлалтай холбоотой байх. Хамгийн чухал нь нийгэм, олон нийтэд боловсрол мэдлэг хүртээх гэсэн зорилтдоо хүрч байна" гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |