Мэдээ

Бусад орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй

ятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 28-нд болсон ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр, Хятад улс бие даасан энх тайван гадаад бодлого баримталдаг бөгөөд бусад орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй, оролцох шаардлага ч үгүй юм гэжээ.

Чухам хэн хоосон үг ярьж, нөхцөл байдлыг хэн үймүүлж байна ?

25-нд АНУ-ын Төрийн департаментын сайт "Хятад улс хүрээлэн буй орчныг сүйтгэж байна" гэгч баримтад жагсаалтыг нийтэлж, хүлэмжийн хийн ялгаруулалт, далай тэнгисийн хог хаягдал, хууль бус загас агнуур, хээрийн ан амьтан наймаалах зэрэг асуудлаар Хятад улсыг буруутгажээ. 

​Баатарчууд эх орондоо харьж ирлээ

27-ны өдөр БНСУ-аас Хятадын ардын сайн дурын армийн амь үрэгдсэн 117 дайчдын шарилыг эх оронд нь буцаан авч ирлээ.

​Уулан тосгоны рашаан ус

​Хятадын төв нутгийн Хүбэй мужийн Баокан суурины 70 хувиас дээших нутаг дэвсгэр нь карстын газрын гадаргуутай бөгөөд уусагдмал агуй газар сайгүй олон, нутгийн иргэд үеийн үе цас борооноор унд болгож иржээ. 2017 онд тус суурины Жаожяшань тосгон анхны худгийг чадан ядан ухаж, гурван хоног бороо орохгүй юм бол уух усгүй байсан түүхийг эцэслүүлжээ. 

​АНУ TikTok-ийг дарах нь даяаршлын эсрэг ажиллаж байгаа явдал юм

​АНУ-ын засгийн газар“Үндэсний аюулгүй байдал” хэмээх нэрээр TikTok зэрэг Хятадын аж ахуйн нэгжүүдэд хориг тавьж байгаатай холбогдуулан гадаадын олон салбарын зүтгэлтнүүд хэлэхдээ, АНУ-ын засгийн газрын энэ үйлдэл нь ивээх үзэл мөн бөгөөд даяаршил болон чөлөөт өрсөлдөөнөөс зөрчиж байгаа, өөрийгөө цаашид тусгаар байдалд оруулах эрсдэлтэй юм гэжээ.

Жуулчны тоо сэргэж байна

Сурвалжлагч 27-ны өдөр Соёл, аялал жуулчлалын яамнаас мэдээлснээр, энэ оны 3-р улиралд Хятадын хэмжээнд А зэрэглэлийн үзэсгэлэнт газруудад жуулчилсан жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеийн 70 орчим хувьд хүрсэн бөгөөд орон нутгийн зарим үзэсгэлэнт газрууд өнгөрсөн оны мөн үетэй ойролцоо байна.
9-р сарын 27-ны үдээс хойш Соёл, аялал жуулчлалын яамнаас 2020 оны 3-р улирлын ээлжит хэвлэлийн бага хурлыг Бээжинд хийлээ.

Хятад Куба дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэжээ

9-р сарын 28-ны өдөр, Хятадын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХ-ны сайд Ван И болон Кубын Гадаад хэргийн сайд Родригес харилцан баярын мэндчилгээ дэвшүүлж, хоёр орон дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэжээ.

​Ковид-19-ээр нас барах хүний тоо 2 саяд хүрэх эрсдэлтэй

​25-ны өдөр болсон Ковид-19-ийн тухай ээлжит хэвлэлийн бага хурал дээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдэхдээ, дэлхийн хэмжээнд цар тахлын тархалт мөн ноцтой байгаа бөгөөд олон оронд тархалт даамжирч, сэтгэлийг түгшээж байна, хэрэв хүчтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй юм бол дэлхий нийтэд 2 сая гаруй хүн нас барах эрсдэлтэй гэж сэрэмжлүүлжээ.

Alibaba-ийн AliExpress нь Францад анхны попап \Pop-up shop\ дэлгүүрээ нээлээ

Алибабагийн удирдлага дор байдаг хил дамнасан жижиглэн худалдааны цахим худалдааны платформ болох AliExpress саяхан Францад анхны офлайн попап дэлгүүрээ нээж, хятад худалдаачдын олон зуун бүтээгдэхүүнийг дэлгэн харууллаа.

​Авто аялал моод болж байна

27-ны өдөр Хятадын Соёл аялал жуулчлалын яамны 3-р улирлын хэвлэлийн бага хурал дээр Нөөцийн хөгжлийн хэлтсийн орлогч дарга Шань Ганшинь хэлэхдээ, энэ жилийн Хятадын үндэсний баяр болон еэвэн сарын баяраар нийт 8 хоногийн амралттай тул Хөх Нуур, Шиньжян, Төвөд зэрэг газарт авто аялал хийх тохиолдол 60 хувиас дээш байх болно гэжээ.

Том гүрний эрх нь биш харин хариуцлага нь улам их байдаг

Хятадын ГХЯ-ны сайтад мэдээлснээр, 2020 оны 9-р сарын 27-нд Хятадын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад хэргийн сайд Ван И НҮБ-ыийн ерөнхий ассамблейн 75-р чуулганы дарга Волкан Болзкиртай утсаар ярилаа.

Ил тод үр дүнд хүрчээ

2019 онд Хятад улсын ДНБ-ний нэгж дэх нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалт 2015, 2005 онтой харьцуулахад ойролцоогоор 18.2% ба 48.1% -иар буурсан нь 2020 онд амлаж байсан 40% -аас 45% бууруулах зорилтот түвшинг давж, үндсэндээ хүлэмжийн хийн ялгарлын хурдацтай өсөж байсан нөхцөл байдлыг өөрчилж чадсан байна.

Америкийн шүүх Тик Токийг хориглох тушаалыг түр зогсоох шийдвэр гаргав

Америкийн холбооны Коломбо бүсийн орон нутгийн шүүх 27-нд Америкийн засгийн газрын интернет сүлжээний Тик Ток-ыг Америкийн хөдөлгөөнт холбооны цахим дэлгүүрээс хасах засаг захиргааны тушаалыг хэрэгжүүлэхийг түр зогсоох шийдвэр гаргалаа.

​“10.1”-ний үндэсний баяраар ...

“10.1”-ний үндэсний баярт зориулан Бээжин хотын Чан-Ань төв гудамж болон Тянь Ань Мений өргөн чөлөөг цэцгийн мандлаар чимэх ажил дуусаж, өргөн олон жуулчдын сонирхлыг татаж байна.

Ши Жиньпин Кубийн удирдагчидтай харилцан баярын цахилгаан илгээлээ

9-р сарын 28-нд ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин ККН-ын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Рауль Кастро , Куб улсын дарга Диас-Каньер нар харилцан баярын цахилгаан илгээж, хоёр орон дипломат харилцаа тогтоосон 60 жилийн ойд цогтой халуун баяр хүргэлээ.

Хятадын засгийн газар цар тахлын эсрэг эмнэлгийн багийг Лесото, Ангол руу илгээв

ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 27-ны өдөр, Лесото, Ангол улсуудад уушгины хатгалгааны шинэ коронавирустай тэмцэхэд нь туслахын тулд Хятадын засгийн газар цар тахлын эсрэг эмнэлгийн багийг тус хоёр улсад илгээхээр болжээ. Мэргэжилтнүүдийн багийг Үндэсний эрүүл мэндийн хорооноос байгуулж, Хубэй мужийн эрүүл мэндийн комиссоос сонгосон бөгөөд 27-ны өглөө эрт хөдлөв.

Их 20-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг видео хэлбэрээр зохион байгуулна

Синьхуа Агентлагийн мэдээ, Их 20-ийн ээлжит дарга болох Саудын Араб 28-ны өдөр, энэ жилийн Их 20-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг 11-р сарын 21-ээс 22-ны хооронд видео хэлбэрээр зохион байгуулна гэж зарлажээ.

"Шиньжяны асуудлаар Хятад улсыг харлуулах" гэсэн оролдлого гарцаагүй бүтэлгүйтнэ

Саяхан болсон Шиньжяны тухай ХКН-ын Төв хорооны ажлын 3 дахь зөвлөгөөн дээр Хятад улсын дарга Ши Жиньпин чухал үг хэлж, 2014 онд Шиньжяны тухай Төв хорооны ажлын хоёр дахь зөвлөгөөнөөс хойш Шиньжяны эдийн засаг, нийгмийн хөгжлийн ололт амжилтыг бүх талаар дүгнэж

Хятад-АСЕАН чөлөөт худалдааны бүс нь дэлхийн хамгийн эрч хүчинтэй чөлөөт худалдааны бүсийн нэг болов

Хятадын Худалдааны яамны сайдын туслах Ли Чэнган 27-ны өдөр Төрийн зөвлөлийн хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, Хятад-АСЕАН-ний чөлөөт худалдааны бүс нь олон улсын хамгийн их амьжиргааны хүчинтэй чөлөөт худалдааны бүсийн нэг болсон гэжээ.

Шиньжяныг гадаадад нээлттэй байлгах шинэ өндөрлөг болгох хэрэгтэй

​Торгоны замын эдийн засгийн бүсийг байгуулбал Шиньжян маань цэцэглэлт хөгжлийн төв болж магадгүй. Зөвхөн Үрэмч хотоор жишээлэхэд тус хот одоо 1500 км-ын эргэн тойрон дохь хамгийн том хот байж байна. Торгоны замын эдийн засгийн бүсийг байгуулснаас хойш ямар болох вэ? 2014 оны 4-р сард Хятадын дээд удирдагч Ши Жиньпин Шиньжянд ажиллахдаа ингэж хэлж байсан юм.

HomePrev...5678910NextEndTotal 10 pages