​Лос Анжелест хоол хүнсний тусламж авах иргэд нэмэгдэж байна
2020-04-15 11:07:26  

Цар тахлын нөлөөгөөр Америкийн Лос Анжелес хотод ажилгүйдлийн тоо эрс нэмэгдсээр байна. Хоол хүнсний тусламж үзүүлэх засгийн газрын заалттай цэгүүдэд олон тооны иргэд мөрлөн, машины цуваа бий болжээ.

Эх сурвалжийн мэдээгээр, сүүлийн гурван долоо хоногт Калифорни мужид 2.9 сая хүн ажил алдсан бөгөөд өнөөгийн байдлаар АНУ-д ажилгүй иргэдийн тоо 16 саяыг давжээ. Ажилгүйдлийн гамшиг АНУ-ыг хамарснаар иргэд хоол хүнсний тусламж авах шаардлагатай болжээ. Хоол хүнс авахын тулд хүмүүс хэдэн цагаар дараалалд ордог ч ердөө будаа буурцаг, хөлдөөсөн тахианы махаар ихэвчлэн тэтгэж байгаа юм байна.