Бээжингийн олимп даян дэлхийг урьж байна
2020-10-15 21:16:34  

Бээжингийн олимп даян дэлхийг урьж байна_fororder_北京奥林匹克塔上悬挂的奥运五环标志 摄影Hariandi Hafid_Slik Road Redoscovery .JPG

2022 оны 2-р сарын 4-нд Бээжингийн өвлийн олимпын наадам нээгдэж, Бээжин хот нь зуны болон өвлийн олимпыг бүгдийг зохион байгуулсан олон улсын бас нэг “хос олимптой хот” болох юм. Тухайн үед нээлттэй, зочломтгой Бээжинчүүд дэлхийн улс түмнийг урьж, олимпын наадмын баяр жаргалыг хамтдаа хуваалцах болно.

Бээжингийн олимп даян дэлхийг урьж байна_fororder_承担北京冬奥会和冬残奥会开闭幕式场馆——国家体育场“鸟巢” 摄影Hariandi Hafid_Slik Road Redoscovery .JPG

Бээжингийн өвлийн олимпын наадам 2022 оны 2-р сарын 4-нөөс 20-ны өдрүүдэд нийт 7 том төрөл, 15 салбар төрөл болон 109 бага төрлийн тэмцээн зохион байгуулж, улс орнуудын тамирчид 109 алтан медалийн төлөө ур авьяас, эрч хүчээ сорих болно. Тэгвэл түүний дараа 2022 оны  3-р сарын 4-нөөс 13-ны өдрүүдэд өвлийн Пара олимпыг зохион байгуулж, тамирчид 6 том төрлийн нийт 78 алтан медалийн төлөө өрсөлдөх юм. Тус удаагийн өвлийн олимпын наадмын тэмцээнүүдийг Бээжин хот болон залган орших Хэбэй мужийн Жанчхүү хотод хуваан явагдуулах болно.

Бээжингийн олимп даян дэлхийг урьж байна_fororder_北京冬奥会和冬残奥会展示中心 摄影 阮红军

Өдгөө тус олимпын наадмын бэлтгэл ажил эмх цэгцтэй жигдэрч байна. Одоогоор ивээн тэтгэгч аж ахуйн нэгжийн тоо 34 болсон бөгөөд тусгай зөвшөөрлийн бараа бүтээгдэхүүний борлуулалт эрчтэй өсөн нэмэгдэж байна. Түүнчлэн дэлхийн хэмжээнд 894 мянган хүн олимпын наадмын сайн дурын ажилд нэрээ бүртгүүлж, 5G зэрэг дэвшилтэт технологи нь олимпын төслийн хэрэгжилтийг ахиулаад зогсохгүй, цаг уурын хяналт хэмжилтийг улам бүр нарийвчилсан байна. Даян дэлхийг хамарсан цар тахлын үеэр олимпын наадам зохион байгуулах комисс цахимаар олимпын медаль, гал бамбар, тамирчдын хувцас зэргийн зураг дизайныг шалгаруулсан нь өнгөрсний олимпын наадмуудаас онцлох өвөрмөц тал болсон байна.

Бээжингийн олимп даян дэлхийг урьж байна_fororder_北京奥林匹克公园  摄影 杨宾.JPG

Бээжингийн олимп даян дэлхийг урьж байна_fororder_建设中的国家速滑馆(冰丝带)摄影 杨宾

Бээжин хот энэ удаад “ногоон, хуваалцах, нээлттэй, ариун цэгч” гэх үзэл баримтлалын дагуу олимпын наадмыг зохион байгуулж, олимпын хөдөлгөөнийг Хятад улсын шинэ оюун ухаанаар сэлбэхийг зорьж байна.

Бээжингийн олимп даян дэлхийг урьж байна_fororder_首钢园 摄影杨宾.JPG

Бээжингийн олимп даян дэлхийг урьж байна_fororder_首钢滑雪大跳台 摄影 杨宾.JPG

2020 оны 5-р сарын 15-нд, Олон улсын олимпын хороо, Олон улсын пара олимпын хороо болон Бээжин хотын олимпын зохион байгуулах комисс хамтран “2022 оны Бээжингийн өвлийн олимп, пара олимпын тогтвортой байдлын төлөвлөгөө”-г нийтэлж, “Тогтвортой байж, ирээдүйд чиглэх” гэсэн өвлийн олимпын хэтийн төлөвийг дурдан гаргасан юм. “Тогтвортой” гэдэг нь өвлийн олимпын талбай заалны бүтээн байгуулалтад тал бүрээр тусгагдсан байдаг. Жишээ нь Бээжингийн өвлийн олимпын наадам нь өмнө байсан талбай заалыг гүйцэд ашиглах буюу засвар өөрчлөлт оруулсан байдаг. Тэгээд тэмцээний бүх талбай заалыг энэ ондоо багтаан ашиглалтад хүлээлгэн өгөх болно. Үүнд Бээжин хот дахь үндэсний усан спортын төв, үндэсний спортын ордон болон Ү Кэ Сунгийн спортын ордон зэрэг 2008 оны зуны олимпын талбай заалнууд хамрагдсан юм. Түүнчлэн өвлийн олимпын наадмыг зохион байгуулах комиссын оффисийг Бээжингийн болд төмрийн үйлдвэрийн хуучин баазыг өөрчлөн байгуулсан болохоор нэг талаар аж үйлдвэрийн хуучин баазад дахин амьжиргааны цоо шинэ боломж хангасан явдал юм.

2022 оны Бээжингийн өвлийн олимп бол Хятад улс болон олимпын наадмын бас нэг удаагийн “золголт” байж, өөртөө улам итгэлтэй болсон Бээжин хот энэхүү спортын баяр жаргалаа хуваалцахаар даян дэлхийн ард түмнийг урьж байна.