Америк дахь Хятадын цахилгаан холбооны компанийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг АНУ цуцалсан явдалд төв чанга харьцав
2021-10-29 15:14:30  

Америк дахь Хятадын цахилгаан холбооны компанийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг АНУ цуцалсан явдалд төв чанга харьцав_fororder_src=http___empic.dfcfw.com_765956917024669697_w600h333_art&refer=http___empic.dfcfw

АНУ-ын Холбооны харилцаа холбооны зөвлөл саяхан цуцлах, таслан зогсоох тухай тушаал гаргаж, Америкт дахь Хятадын цахилгаан холбооны компанийн Америкийн олон улсын харилцаа холбооны үйлчилгээний лицензийг цуцалсан байна. Үүнтэй холбогдуулан Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Шү Жюе-тин 28-нд хариулахдаа:

 АНУ-ын талын энэхүү алхам нь үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг өөгшүүлж, үндэсний эрх мэдлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг сайн ойлгоогүй нөхцөл байдалд, Хятадын компаниудыг зориудаар дарамт шахалт үзүүлж, зах зээлийн зарчмыг зөрчин, хоёр талын хамтын ажиллагааны уур амьсгалыг алдагдуулж байна. Хятадын эдийн засаг, худалдааны баг бүрэлдэхүүн энэ талаар Америкийн талтай төв чангаар харьцаж байна. АНУ-ын тал нэн даруй алдаа буруугаа залруулж, АНУ-д хөрөнгө оруулан үйл ажиллагаа явуулж буй компаниудад шударга, нээлттэй, зөв ёсны, ялгаварлан гадуурхахгүй бизнесийн орчныг бүрдүүлэх ёстой. Хятад улс цаашид ч шаардлагатай арга хэмжээ авч, Хятадын компаниудын хууль ёсны эрх ашгийг хамгаалах болно гэжээ. \Ренчинсоо\