ХТРТ "Африкийн түншүүд" хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны форумыг зохион байгуулав
2021-11-28 15:56:11  

ХТРТ "Африкийн түншүүд" хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны форумыг зохион байгуулав_fororder_8216524740441620893

11-р сарын 26-нд Хятадын Төв Радио Телевизийн Африкийн төв станцаас зохион байгуулсан 2021 оны "Африкийн түншүүд" хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны форум Кени улсын нийслэл Найроби хотод боллоо. "Харилцан хүндэтгэж, хамтран ажиллаж, хамтдаа амжилтад хүрэх: Хятад, Африкийн хэвлэл мэдээллийнхэн хамтдаа урагшилъя" уриан дор болсон энэ форумд Хятад болон Африкийн 43 орноос ирсэн зуугаад зочид цахим уулзалтад оролцож, хамтын ажиллагааны арга замыг судалсан байна.

ХТРТ "Африкийн түншүүд" хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны форумыг зохион байгуулав_fororder_3139473158075431124

ХКН-ын Төв хорооны Суртал ухуулах яамны дэд сайд,  Хятадын Төв Радио Телевизийн захирал бөгөөд ерөнхий редактор Шэнь Хайшюн видеогоор хэлсэн үгэндээ, эртний "Тэнгисийн торгоны зам"-аас өнөөдрийн "Бүс ба зам" хүртэл Хятад, Африк мөр зэрэгцэн нэгэн чиглэлээр урагшилсаар ирсэн юм. ХТРТ бодит үнэнд суурилсан, харилцан туслалцсан чиг үнэнч, олон талт индрээр Африкийн тухай мэдээлдэг бөгөөд Хятад, Африкийн хөгжлийг сахин хамгаалагч, Хятад, Африкийн хамтын ажиллагааг бүтээн байгуулагч, Хятад, Африкийн найрамдлын тэмдэглэгч гэдгээ байнга ухамсарласаар ирлээ. Ирээдүйд манай радио телевиз үргэлжлүүлэн Африкийн хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа, солилцоог гүнзгийрүүлж, өрсөлдөөн сорилтуудыг хамтдаа туулж, Хятад, Африкийн улам нягт хувь заяаны хамтын цогцыг байгуулахын тулд хичээн ажиллах болно гэжээ. \Ренчинсоо\