Жинхэнэ ардчилал, сайн ардчилал гэж ямар байдаг вэ?
2021-12-04 23:10:54  

Би Хятадад ажиллаж байх хугацаандаа Хятадын хөдөө тосгоноор хүрч байсан. Тосгоны иргэд сандал тойрон сууж цаашид тосгоноо хэрхэн хөгжүүлэх талаар халуун яриа өрнүүлж байхтай тааралдаж байсан гэж Их Британийн Бат хотын орлогч дарга Юктешвар Кумар ярьж байлаа.

Хятадад Юктешвар Кумар дүрсэлсэн дүр зургийг “сандалан ардчилал” гэдэг юм. Хятадын засгийн газар 4-нд “Хятадын ардчилал” гэсэн цагаан ном гаргаж, анхан шатны ардчиллын хэлбэрийг дурдсан бөгөөд Хятадын ардчиллын үзэл баримтлал, тогтолцооны загвар, амжилттай хэрэгжсэн туршлагыг цогцоор нь танилцуулж, "ард түмэн эзэн мэдэх нь Хятадын ардчиллын мөн чанар, гол цөм" гэдгийг онцолсон байна.

Ардчиллын уг санаа нь “ард түмэн эзэн мэдэн”, “төрийн эрх ард түмэнд байна” гэсэн утгатай. Гэвч үүнийг барууны орнууд өөр зорилгоор ашиглан гуйвуулж, "нэг хүн нэг санал" гэх барууны сонгуулийн тогтолцоо, намуудын өрсөлдөөнийг ардчиллын цорын ганц жишиг болгосон байна. Хятадын ардчиллын тухай хэрэгжүүлсэн бодит үйлдэлгээс үзэхэд, ардчиллыг биелүүлэхэд олон арга зам байгаа, хамаг тохирсон нь хамаг сайн гэсэн дүгнэлт гаргасан юм. Нэг улс орны ардчилсан эсэхийг харуулах гол зангилаа асуудал нь ард иргэд эзэн суух эсэхэд байгаа юм.

Хятадад хууль тогтоох бүх томоохон шийдвэрийг горимын дагуу, ардчилсан хэлэлцүүлгээр, шинжлэх ухаан, ардчилсан шийдвэр гаргах замаар гаргадаг. Тухайлбал, Хятад улс таван жил тутамд эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулдаг. Энэ онд хэрэгжиж эхэлсэн "14-р таван жил"-ийн төлөвлөгөөг боловсруулах явцад холбогдох байгууллага 1 сая гаруй цахим хэрэглэгчийн илгээсэн саналаас 1000 гаруй саналыг цэгцэлж, аль болох өргөн хүрээнд хамруулахыг хичээдэг юм.

Цагаан номд дурдсанаар, жинхэнэ ардчилал, сайн ардчиллыг бий болгоход ард түмэн эзэн мэдэхэд байж, ард түмэн сонгох, санал өгөх эрхтэй байх төдийгүй өргөнөөр оролцох эрхтэй байх ёстой. Тэд хүслээ илэрхийлээд зогсохгүй үр дүнтэй хэрэгжиж, улс орныхоо хөгжлийг ахиулаад зогсохгүй хөгжлийн үр шимийг хамтаар хуваалцах ёстой. Барууны байгууллагуудын явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд, Хятадын ард түмний засгийн газартаа сэтгэл ханамжийн байдал нь жил бүр 90 гаруй хувийг хадгалж байдаг. Энэ бол Хятадын ардчиллын эрч хүчтэй байдлын хамгийн тод тусгал болно.

Үүний эсрэгээр барууны зарим орны ард түмэн зөвхөн санал хураалт хийх үеэр чухалчлан үзэгддэг боловч сонгуулийн дараа хаяанд нь орхигддог. Ийм ардчилал бол жинхэнэ ардчилал биш юм. Гэтэл ийм улс орны хувьд ардчиллын манлайлагч болох гэж “ардчиллын дээд хэмжээний уулзалт” гэгчийг зохион байгуулна гэдэг үнэхээр дэлхийн инээдэм болж байна.

Хятадын ардчиллын амжилттай практик нь барууны хэв маягийн ардчилал хүн төрөлхтний ардчиллын цорын ганц бөгөөд бүх хэлбэр биш гэдгийг харуулсан бөгөөд барууныхан ардчиллыг тодорхойлох, шүүх эрхгүй гэдгийг бүрэн харуулжээ.