Гадаад худалдааны хэмжээ нэмэгдэв
2021-12-07 19:25:47  

Гаалийн ерөнхий газраас өнөөдөр буюу 7-ны өдөр мэдэгдэхдээ, Хятад улсын гадаад худалдааны импорт экспортын нийт дүн эхний 11 сард 35 их наяд юаниас давж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 22%-иар нэмэгдэн, цар хүрээ нь ноднингийн бүтэн жилийн түвшнээс давсан гэжээ.

Гадаад худалдааны хэмжээ нэмэгдэв_fororder_1

Гаалийн статистик мэдээнээс үзвэл, энэ оны эхний 11 сард Хятад улсын гадаад худалдааны импорт экспортын нийт хэмжээ 35 их наяд 390 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 22 хувиар өссөн байна. Үүнээс экспорт 19.58 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 21.8%-иар, импорт 15.81 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 22.2%-иар өссөн байна. Гаалийн статистик мэдээгээр, эхний 11 сард Хятад улсын худалдааны ерөнхий импорт экспортын хэмжээ 21 их наяд 810 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 25.2%-иар өссөн байна. Мөн хугацаанд Хятад улс болон "Бүс ба зам"-ын дагуух орнуудтай хийсэн импорт экспортын хэмжээ 10 их наяд 430 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 23.5%-иар өссөн байна.