Хятад, Ираны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн дурсгалын марк гаргав
2021-12-12 16:00:33  

Хятад, Ираны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн дурсгалын марк гаргав_fororder_7aec54e736d12f2e8808cc0724375a6b84356842

Синьхуа агентлагийн мэдээ: БНХАУ, Ираны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан дурсгалын шуудангийн маркийг тараах ёслол 11-ний өдөр Ираны нийслэл Тегеранд боллоо.

Эх сурвалжаас үзвэл, "Хятад, Ираны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой" хэмээх шуудангийн маркт Хятадын Гуанжи гүүр болон Ираны Хаожү гүүрний зургийг оруулжээ. 

БНХАУ-аас Иранд суугаа Элчин сайд Чан Хуа мөн өдрийн ёслолд оролцох үеэр хэлэхдээ, энэхүү шуудангийн марк нь хоёр орны эртний сонгодог барилгын урлагийг харуулж, хоёр орны найрамдлын гүүрийг бэлгэдэж, цаашлаад эртний торгоны зам нь өрнө дорныг холбосон гүүр болж, хүн төрөлхтний соёл иргэншлийн солилцоо, харилцан нөлөөлөхөд чухал хувь нэмэр оруулсан гэдэг санааг агуулж байна гэжээ.

Ираны Харилцаа холбоо, технологийн дэд сайд, Үндэсний шуудангийн корпорацын захирал Собханифал хэлэхдээ, Иран, Хятад хоёр орон урт удаан найрсаг харилцаатай, хоёр ард түмний найрамдал эртний торгоны замаас өнөөг хүртэл үргэлжилсээр ирсэн юм. Хоёр талын харилцаа улам бүр хөгжиж, хүмүүнлэгийн салбарын харилцаа улам гүнзгийрч, хоёр орны шуудангийн салбар улам өргөн хүрээнд хамтран ажиллахыг хүсэж байна гэжээ.

Н.Пүрэвжав