
Цаст уул сүндэрлэн харагдах Бай Ша эртний хотхон нь Юннаний Лижян хотын Наши үндэстний нутаг аж. Эртний дүр төрхөө өнөө хүртэл хадгалж буй энэхүү эртний хотхонд Наши үндэстэн олон зуун жилийн турш тайван амгалан оршин амьдарсаар ирсэн юм. Та энэ эртний хотхонд зочилж ирвэл аяга цай авч тухлан сууж цэв цэнхэр хөх тэнгэр, сүрлэг өндөр цаст уулыг үзэж, байгалийн сайхнаас эрч хүч авах боломжтой. Мөн эртний байдлаа бүрэн хадгалсан гудамжаар тайван алхаж, эрт дээдийн уур амьсгалыг мэдрэх болно.Та энэ нутагт ирж тэдний өөрөө үйлдвэрлэсэн зэс эдлэл, уран хатгамал, модон сийлбэр, ханын зураг зэргийг үзэн сонирхож Наши үндэстний маш өвөрмөц онцлогтой гар хийцийн бүтээгдэхүүнтэй танилцах боломжтой.