Азийн таван орны уран бүтээлчид "Сэтгэлийн нандин холбоо"-гоо эгшиглүүллээ
2023-09-30 19:45:01
Share
Share this with Close
youtube WeChat

Ханжөүгийн Азийн наадмын үеэр Хятадын Төв радио телевизийн бүтээсэн "Сэтгэлийн нандин холбоо" клип үзэгч олонтой уулзаж, хүмүүсийн талархал хүлээжээ. Энэ нь Азийн таван орны уран бүтээлчдийн хамтран тоглосон ятгын найрал хөгжим юм. Хятадын Ли Лэ, Японы Ишимото Каори, Өмнөд Солонгосын Ли Жихе, Монгол улсын Г.Солонго, Вьетнамын Нгуен Тхи Тхан Хуен нарын нэрт уран бүтээлчдийн туурвисан Азийн наадмын хөгжим нь тамирчдад урам зориг өгөөд зогсохгүй Азийн ард түмний найрамдал, энх тайвныг эрэлхийлэх нийтлэг хүсэл эрмэлзлийг харуулжээ.

Энэ нь Азийн таван орны ятгачид нэгдэж, нэг хөгжмийг тоглож буй анхны тохиолдол юм. Энэ хөгжим нь Жэжян нутгийн онцлогтой үндэстний аялгуун дээр суурилж, өөр өөр орны ятгын тембрийн онцлог, тоглох ур чадварыг нэгтгэн харуулсан байдаг. Хөгжмийн найруулга нь Хятадын Жяннань нутгийн түүх соёл, шинэ эриний цоглог хэмнэлийг төгс холбожээ. 

Монгол улсын ятгачин Г.Солонго: “"Сэтгэлийн нандин холбоо" хэмээх сайхан хөгжмийг олон орны уран бүтээлчидтэй хамтран тоглох болсондоо туйлын баяртай байна. Азийн наадмын тамирчдадаа өндөр амжилт хүсэн ерөөе” гэв.