“Төвөдийн гэрэлт сувд” гэгдэж алдаршсан Чамдо нутаг далайн түвшнээс дээш 3500 метр өндөрт оршдог. Уулс, уулсын хавцал дунд орших ариун дагшин газар, цастын өндөрлөгт гэрэлтсэн үлгэрийн орон юм. Энд цайны замын хуучин хот оршиж, Сычуань, Юньнань, Төвөдийг холбосон автозам Чамдогоор дайран өнгөрдөг байв. Гурван мөрний урсгал дагуух үзэсгэлэнт байгаль, өвөрмөц тогтоцтой өндөрлөг нутгийн соёлтой танилцахаар манай 5 сэтгүүлч Төвөдийг зорьж, тэдний амжилтын нууцыг нээхээр хөдөлж байна.