Фүжянь мужийн тэнгисийн эрэг дагуух Жиньжян хотыг Хятадын гутал үйлдвэрлэлийн төв гэдэг. Аnta, Xtep, 361 зэрэг Хятадын спорт гутлын брэндүүд болон бусад олон брэндийн үндсэн үйлдвэрүүд нь Жиньжян /Jinjiang/ хотод байрладаг. Хятадын спорт, аяллын гутлын нийт үйлдвэрлэлийн 40 хувь, дэлхийн 30 хувь нь энэ жижиг сяньд үйлдвэрлэгдэж, бүтээгдэхүүнээ 163 оронд экспортолдог.