Сүүлийн үед Бээжин хотоос ойрхон Хэбэй мужийн Чанли сяний 3 мянга гаруй га талбай бүхий усан үзэм боловсорч гүйцэх шатандаа орж, жимсний тариаланчид түүж, зах зээлд нийлүүлж эхэлжээ.
Сүүлийн жилүүдэд "Усан үзмийн нутаг" гэгдсэн Чанли сянь нутгийн иргэдэд туслан усан үзмийн тариалалтын сортыг шинэчлэх, тариалах хоршооллыг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн үр ашгийг дээшлүүлэх олон арга төсөл хэрэгжүүлэн, усан үзмийн тариалах талбайг өргөжүүлж, чанарыг дээшлүүлээд зогсохгүй, тариачдын орлогыг нэмэгдүүлж, хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэхийг тал бүрээр ахиулжээ.