Хятадад хээрийн аяллын талаар ярихад сүүлийн жилүүдэд хүмүүсийн таашаалыг хүлээсэн хээрийн кемпийг дурдах ёстой. Хотын цэцэрлэгт хүрээлэн, эсвэл хотын холын дүүргийн зуслангийн газарт хээрийн майхан хаа сайгүй харагдах болжээ. Энэ зуны амралтаар Хятадын олон газарт гэр бүл, залуу хэрэглэгчид хээрийн майхан барьж, амарч зугаалан, чөлөөт цагаа өнгөрүүлж байна.
Сүүлийн жилүүдэд Хятадад хээрийн кемп барьж зугаалах үйл ажиллагаа улам бүр төрөлжиж, өргөн цар хүрээтэй болж, "кемп +" зугаа цэнгээний шинэ арга барилууд тасралтгүй шинэчлэгдэж байна. Майхан барих, концерт сонсох, шар айраг уух, амттай хоол бэлтгэх, мах шарах зэрэг төрөл бүрийн хэрэглээ, зугаа цэнгэлийн ажиллагаа хаа сайгүй харагдаж, хээрийн аяллын эдийн засаг нь шинэ хэрэглээг түлхүү ахиулж байна.
Холбогдох тоо баримтаас үзвэл, Хятадын олон газарт шинэ зуслангийн газрууд бий болж, олон төрлийн хээрийн аяллын үйл ажиллагаа жуулчдад маш их таалагдаж байна. Тосгоны хээрийн үйл ажиллагааны хариуцлагатан хэлэхдээ, "Уг тосгонд хээрийн кемп барих ажиллагааг эхлүүлснээс хойш 100 гаруй ажлын байр бий болгоод зогсохгүй орон нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүллээ. Хээрийн кемпийн зах зээлийн хөгжилтэй байдал нь хэрэглэгчдийн хөдөө хээр амьдрах хүсэл эрмэлзлийг хангасан төдийгүй хээрийн кемпийн салбарын олон талт хөгжил, чанар чансааг сайжруулахад тусалж чадсан” гэжээ.