Шаньдүний Вэйхай, Рүнчэн хотын Ганши суурин далайн хөвөөнд байрладаг бөгөөд томоохон тэгшхэн далайн эргэн дээр нь давлагаа түрж татардаг тул давс хатааж авах хамгийн тохиромжтой газар юм.
Жил бүрийн хавар далайн давлагаа түрэх үед давсан талбай хашлагаа нээж, хэсэгчилсэн давсан нуурандаа шинэхэн далайн усыг оруулж аваад байгалийн нар салхинд ууршуулдаг.
Зун болоход хэдэн сарын турш байгальд шарж хатаасны дүнд давсан нуур бүрийн давсны шорвог, талстын хэмжээ нь харилцан адилгүй болж, нарны гэрэлд улаан, улбар шар, шар, ногоон, цэнхэр, бор зэрэг өнгөөр солонгорон, нүдний будаг шиг харагддаг.