Хятад болон Африк нэгдмэл хувь заяа, хамтын ирээдүйтэй гэв
2024-09-01 10:59:07
Share
Share this with Close
youtube WeChat

2024 оны Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын дээд хэмжээний хурал 9-р сарын 4-6-ны өдрүүдэд Бээжинд болно. Гвиней бол Шинэ Хятад улстай дипломат харилцаа тогтоосон Сахарын цөлөөс өмнөх Африкийн анхны орон юм, хоёр улс 2016 онд иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа тогтоосон юм. Хятад бол Гвинейн хамгийн том худалдааны түнш болон хөрөнгө оруулалтын хамгийн том эх үүсвэр юм.

Сүүлийн жилүүдэд “Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах ажлын хүрээнд, хоёр тал эрдэс баялгийн хөгжил, дэд бүтцийн бүтээн байгуулалт, эрчим хүч болон бусад салбарт хамтран ажиллаж, баялаг үр дүнд хүрсэн юм. Хятад, Гвинейн хамтран барьсан Жинькан усан цахилгаан станц болон Кайлета усан цахилгаан станцыг тухайн орон нутгийн мөнгөн дэвсгэрт дээр хэвлэсэн байна. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ жил тохиож байгаа, одоо бид Хятад-Африкийн хувь заяаны нэгдмэл цогцын талаарх Гвиней улсаас Хятадад суугаа Элчин сайдын ойлголт болон туршлагыг сонсоцгооё.

Гвиней улсаас Хятадад суугаа Элчин сайд Амината Коита: Гвиней, Хятадын хамтын ажиллагаа үргэлж өндөр түвшинд байсаар ирсэн, цаашид ч хэвээр үргэлжлэх болно. Хятад улс зам, гүүр болон нисэх онгоцны буудал барих зэрэг олон төсөлд оролцсон, эдгээр арга барил нь Гвинейн дэд бүтцээр харилцан саадгүй холбогдох байдлыг сайжруулж, Гвинейн нийгэм эдийн засгийн хөгжлийг дэмжих болно. Хятад улс мөн Кайлета усан цахилгаан станцын төслийг барихад тусалсан юм. Эрчим хүч гэхээр бид хөгжлийн тухай ярих шаардлагатай, иймд энэхүү төсөл нь Гвинейн ард түмэнд цэвэр, сэргээгдэх эрчим хүч ашиглах боломжийг олгож, өмнө нь бидэнд тулгарч байсан импортын цахилгаан эрчим хүчний хараат байдлыг бууруулна гэдэгт найдаж байна гэжээ.