Төвөд дэх хүний ​​эрхийн хөгжлийн ололт амжилт ямар ч худал хуурмаг зүйлд баллагдахгүй

2025-03-30 07:00:58

Энэ жил Хятадын Төвөдийн Өөртөө Засах Орон байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байна. 3-р сарын 28-нд буюу Төвөдийн сая олон хамжлагын тариачдыг чөлөөлсөн дурсгалын өдөрт Хятад улсын засгийн газар "Шинэ эриний Төвөд дэх хүний ​​эрхийн үйлсийн хөгжил дэвшил" гарчигтай цагаан ном нийтэлж, Төвөдөд “богинохон хэдэн арван жилийн дотор мянган жилийг давсан” асар том өөрчлөлт бий болсныг бодит тоо баримтаар бүх талаар харуулсан байна. "Ард түмний аз жаргалтай амьдрал бол хүний ​​хамгийн том эрх” байхын Төвөд дэх амжилтыг энэ номын агуулга бодитоор тусгасан байна.

Хүний эрх бол зүгээр нэг нэр томьёо биш, харин хувийн бодит туршлага, бодит ололт юм. Эдгээрийн дотор оршин тогтнох, хөгжих эрх нь хүний ​​үндсэн эрх юм. Төвөдийг энх тайвнаар чөлөөлснөөс хойшхи 60 жилийн хугацаанд тухайн нутгийн ард түмэн юуг биеэр мэдэрч, ямар ололттой болсныг энэ хоёр зүйлээр жишээ болгож авч үзье.

Оршин амьдрах нь аливаа хүний ​​эрхийн үндэс. 1951 онд энх тайвнаар чөлөөлөгдөхөөс өмнөх хуучин Төвөдөд, өргөн олон хамжлагын тариачид болон боолчуудын амь нас, аюулгүй байдал баталгаатай байгаагүй, тэдэнд хувийн эрх чөлөө, өмч хөрөнгийн эрх чөлөө, сэтгэлгээний эрх чөлөө байсангүй, хүний эрх гэж ерөөсөө байгаагүй юм. Төвөдийг энх тайвнаар чөлөөлсний дараа олон тооны хамжлагын тариачид, боолчууд уулын "ярьдаг хэрэгсэл” байсан хуучин статусаа бүрмөсөн өөрчилж, гэр орондоо эзэн болж чадсан юм. Энх тайвнаар чөлөөлөгдсөнөөс хойш өнөөг болтол Төвөдийн хүн ам нэг сая орчмоос 3.7 сая болж нэмэгдэж, дундаж наслалт 35.5-аас 72.19 болж, түүхэн дэх хамгийн өндөр түвшинд хүрсэн байна.

Хөгжил бол хүмүүсийн аз жаргалд хүрэх түлхүүр. Хуучин Төвөдөд өргөн олон хамжлагын тариачид болон боолчууд шаргуу хөдөлмөрлөсөн хэрнээ хоол хүнс, хувцас хунарын баталгаагүй байсантай харьцуулахад шинэ Төвөдийн ард олны амьдралд асар том өөрчлөлт бий болжээ. 2019 оны сүүлч гэхэд Төвөдөд бүртгэлд байсан нийт 628 мянган ядуу хүн бүгдээрээ ядуурлаас ангижирчээ. 2024 онд, Төвөдийн ядуурлаас гарсан ард олны нэг хүнд ногдох цэвэр орлого 12.5 хувиар нэмэгдсэн байна. Боловсролын хувьд, энх тайвнаар чөлөөлөгдөхөөс өмнө сургуулийн насны хүүхдүүдийн бичиг үсэгт тайлагдаагүй байдал 95 хувиас дээш, сургуульд хамрагдалт 2 хувиас бага байсан бол харин эдүгээ бичиг үсэг үл мэдэх явдал өнгөрсний түүх болон үлдэж, 15 жилийн төрийн санхүүжилттэй боловсролын тогтолцоог бүх талаар байгуулсан юм.

Төвөдийн газар нутаг уудам, хүн ам сийрэг, зарим тариалан, бэлчээрийн мал аж ахуйн бүс нутгийн хүүхдүүд сургуульд сурахад хүндрэлтэй байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд орон нутгийн зарим сургуулиуд үндэсний албан журмын боловсролын тухай хуулийн дагуу сурагчдад дотуур байрны үйлчилгээ үзүүлж байгааг тэмдэглэх нь зүйтэй. Мэдээжийн хэрэг, дотуур байранд суух эсэх нь сайн дурын сонголт бөгөөд сурагчид, тэдний эцэг эхийн шийдвэрт хамаарна. Түүгээр ч барахгүй ийм дотуур байрны боловсрол нь зөвхөн Төвөдөд төдийгүй Хятад улсын бусад мужид ч бий, дэлхийн олон улс оронд байдаг. Барууны зарим орон үүнийг ашиглан Төвөдийн хүний ​​эрхийн талаар гүтгэн дайрч буй нь огт үндэслэлгүй юм. Австралийн нэрт хятад судлаач Колин Маркеррас хэлэхдээ, барууны хэвлэлүүд өөрийгөө Төвөдийн нөхцөл байдлыг мэддэг гэж дандаа мэдэгддэг ч үнэн хэрэгтээ төдийлөн мэддэггүй, тэдний Төвөдийн талаарх мэдээлэл нь буруу, өрөөсгөл байдлаар дүүрэн байдаг гэжээ.

Амьдрах баталгаа, хөгжил дэвшил төдийгүй Төвөдийн уламжлалт соёл ч урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр хамгаалагдсан юм. Төвөдийн гудамжаар явахад, олон нийтийн байгууламж, самбар, зар сурталчилгаа зэрэг нь улсын нийтлэг хэл болон төвөд хэлээр тэмдэглэгдсэн байхыг хүмүүс олж харна. Түүнчлэн "Гэсэр" тууль, Төвөдийн дуурь, Төвөдийн эмийн рашаанд орох арга зэрэг гурван төслийг НҮБ-ын Хүн төрөлхтөний биет бус соёлын өвийн төлөөлөх зүйлийн жагсаалтад бүртгэсэн юм. Шинжлэх ухаан, технологи хөгжихийн хэрээр Төвөд нь эртний ном, сурвалж бичгийг хамгаалах арга хэрэгслийг мөн шинэчилжээ. 2024 оны 12-р сарын байдлаар дэлхийн "үүлэн хуваалцах" платформд эртний үнэт номын 67 мянга гаруй хуудсыг байршуулж, хуучирч гэмтсэн эртний ном, сурвалж бичгийн нийт 13990 орчим хуудсыг засварласан байна.

Богинохон хэдэн арван жилийн дотор Төвөдөд хэрхэн мянган жилийн асар том өөрчлөлт бий болсон бэ? Энэ нь Хятад улсын эрх баригч нам хүний ​​эрхийг үргэлж хүндэтгэж, хамгаалж, ард түмэн төвтэй хүний ​​эрхийн үзэл баримтлалыг баримталж, бүх үйл явцын ардын ардчиллыг хөгжүүлж, Хятадын онцлогтой, Төвөдийн онцлогтой хүний ​​эрхийн хөгжлийн замыг гаргаж ирсэнтэй холбоотой юм.

Өнөө үед Төвөдөд, өөртөө засах орны хууль тогтоомж, төрөл бүрийн төлөвлөгөөг боловсруулахаас эхлээд ахуйн хог хаягдлын ангилал, өмчийн менежмент зэрэг жижиг бүх зүйл хүртэл ард олон ойлгож, оролцдог бөгөөд асуудал шийдэгдэж чаддаг. Одоогийн байдлаар Төвөдөд нийт 790 гаруй Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Төлөөлөгчдийн газар байгуулагдаж, ард олон нийгмийн байдал, олон нийтийн санаа бодлыг тусгахад үр дүнтэй индэр хангаж байна. 2013-2024 онд, УТЗЗ-ийн Төвөдийн Өөртөө Засах Орны хороо нийт 5095 санал хүлээн авч, 4920 саналыг бодит ажил хэрэг болгож, 100 хувийн хариу өгсөн байна.

Энэ оны 1-р сард гэхэд, Төвөдийн Динри сяньд 6.8 баллын хүчтэй газар хөдлөлт болсон. 10 минут орчмын дараа гэхэд аврах нисэх онгоц тэнгэрт гарч ирэв. Хагас цаг хүрэхгүй хугацааны дараа газар хөдлөлтийн голомт бүсэд аврах ажиллагаа эхэлсэн. Нэг өдрийн дотор интернет сүлжээ, зам, цахилгаан эрчим хүчний хангамжийг аажмаар сэргээж, гамшигт нэрвэгдсэн иргэд үндсэндээ майхан эсвэл угсармал байшинд амьдарч, халуун хоол хүнсээр хангагдсан юм. Аврах ажиллагааны ийм хурд, үр дүнтэй байдлыг гадаадын интернет хэрэглэгчид сайшааж байлаа. Үүний цаана ард түмэн төвтэй хөгжлийн үзэл баримтлал байгаа бөгөөд энэ нь мөн Төвөдөд хүний ​​эрхийг хамгаалж буйн бодит тусгал юм.

"Төвөдийн хөгжлийн түвшин миний төсөөлж байснаас хол давсан, эндхийн хүмүүс маш орчин үеийн амьдралаар амьдарч байна”. Энэ бол Пакистаны хотын мэдээллийн сүлжээний ахлах сурвалжлагч Али Аббасын Төвөдөд сурвалжлан аялсны дараах сэтгэгдэл нь юм. Зарим барууны орнуудын Хятадын эсрэг хүчин Төвөдийн хүний эрхийн асуудлыг хуурамчаар ярьж буй нь салган бутаргахаар оролдохын төлөө хийсэн халхавч нь төдий гэдгийг дэлхийн олон хүмүүс тод харж байна. Төвөдийн хүний ​​эрхийн хамгаалалт сайн байна уу үгүй ​​юу гэдэгт тоо баримт аль хэдийн хариулт өгчихсөн, хүмүүсийн амьдралын нарийн ширийн зүйлс ч мөн адил өгүүлж байна. Үүнийг ямар ч худал хуурмаг яриа халхалж, баллаж чадахгүй юм.

EXPLORE MORE

CHOOSE YOUR LANGUAGE

© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040

Нууцлалын бодлого&Cookie бодлого

Манай сайтад үргэлжлүүлэн хандаж буй бол та Cookie, Нууцлалын бодлого, ашиглалтын нөхцлийг зөвшөөрч байна гэсэн үг. Та өөрийн хөтчөөр дамжуулан Cookie-ийн тохиргоогоо өөрчлөх боломжтой.