Гэрийн буурийн чинээ хонхроос хонины зөөлөн бор нүд шиг намуухан ундаргатай булаг харзлан, тэдий л хол урсаж чадаагүй тэнүүхэндээ шингэвч, цахиурын говьд оршин амьдарч буй хорхой шавжаас эхлээд амьтан голтон бүхэн энэ аяган шанднаас гол норгодог ажээ. Тиймээс нутгийнхан нь Тооройн шандаа “амин ус” хэмээн эрхэмлэн нэрлэдэг сан.
Хүн хүсэл зорилгоо биелэхэд хөгсөж баясах нь зүй болой. Малчид намар цаг малаа худалдаж хүч хөдөлмөрөө мөнгө болгох эцсийн цаг дээрээ хүрэх гэж баясхынхаа хажуугаар малынхаа алиныг худалдаа, алиныг нь үлдээх гэж бас их санаа болдог ажээ.
Усны урсгал мэт ятга хөгжмийн хавсралттай “ Отрын адуучин ”-дууг сонсох бүр дараах нэгэн үзэгдэл нүднэ тодорч, өөрөө ч энэ орчинд байгаа юм шиг зүрх сэтгэл хөвөлзөж, халуун цус толгой уруу хөөрнө
Аль нутгийн наадамд хэн гэгч бөх түрүүлсэн, хаанахын ямар зүсмийн морь айргийн тавт давхисан тухай хүмүүсийн яриа малын ханш, өвс хадлан дээр шилжихэд, зуны дэлгэр цаг өнгөрч, намар цаг хүрч ирнэ. Өндөр хөх тэнгэрт хурган цагаан үүлс толгойлон зөрөлдөн, өвсний толгой салхины үзүүрт халиурч, адуу малын зоо тэнийн, тэртээ шар замаар өвсөн тэрэг наашлахад хөдөө нутагт намар болж ахуй нь тэр.
Намайг бага сургууль төгсөх тэр жил буюу 1982 он хүртэл, манайхан жил бүрийн зуны дунд сар болоход зусланд зусдаг байжээ, зуншлага сайтай жил эрт зусах удаа ч бий.
Есийн ид хүйт бүлээрэн, урьхан хавар эх газарт айлчлахад хөлдүү болгон уярч, амьтай бүхэн сэргэсээр амьд ертөнцийн амь амьдралын шинэ нэгэн эргэлт эхлэх ажээ.
Намайг хүүхэд байхад манайх хүрэн, хар, цээжээрээ цагаан гээд хэд хэдэн нохой тэжээж байсан.
Цагаан сар бол Монголчуудын уламжлалт баяр юм. Төр түмний баяр гэгддэг цагаан сарыг Монголчууд намрын тарган тавтай, шим шүүс хурж бүрдсэн цагт тэмдэглэдэг байлаа гэж судар бичигт харагддаг.
Цагаан сарын тухай мэдээ хүүхдүүдийн дунд хуй мэт тарж, хүүхдүүдийн бүх санаа бодлыг цагаан сар эзлэх бөгөөд хоног тооллого ч үүнчлэн эхэлдэг ажээ.
Манхан уснаас бригад хүрэх үхэр тэрэгний замаар давуу богочоо үүрсэн долоо найман хүүхэд сургуулиа чиглэн гүйлдэнэ.
Өнгөрөх шөнө сайхан зүүд манаж хонолоо. Зүүдэн дотроо би нутагтаа байв. Өглөөний шүүдэр тоочиж ногтоо бариад шар хээрийнхээ хойноос манх боролж дамжин амьсгаадаж явна …
Манхан усныхан гэхгүй ч манай дөчөөд ам бүлтэй их гэр бүлийнхний сэтгэлд, баруун манх маш онцгой байртай байдаг.