• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2003-12-16 15:30:39    
Лv-Шюнь

CRI

    Лv-шюнь бол Хятадын агуу их уран зохиолч агуу их сэтгэгч бєгєєд агуу их хувьсгалч мєн. Тэр бол Хятадын шинэ соёлын хєдєлгєєний алдарт хvн шинэ vеийн vран зохиолын суурьтавигч мєн.

    Лv-шюнь (1881-1936) уг нэр нь Жоу шv рэнь, бичгийн нэр нь юй цай гэдэг. Тэр 1881 оны 9-р сарын 25-ны єдєр Хятадын Жэ жян мужийн Шао шин хотын нэгэн феодалын доройтсон ноёны гэрт тєржээ. Тvvний мэндэлсэн vе бол Хятад улс нэгэнт хагас колони, хагас феодолын нийгэмд орсон vе байжээ.

    Лv-шюнь долоон наснаас бичиг vзэж, Хятадын эртний номыг их хэмжээгээр уншсан байжээ. Энэ нь тvvнд тvvх уран зохиолын vндсэн боловсролыг олгосон юм. Насанд хvрснийхээ дараа тvvхийн янз бvрийн номыг ч уншжээ. Энэ нь тvvнд тvvх судлах сонирхлыг тєрvvлснээс гадна харицуулсан тvvхийн судалгааны суурийг тавьж єгчээ. Эдгээр номын дотроос тэр ардчиллын ном болон ардын аман зохиолд онцгой дуртай байлаа.

    Ээжийн тєрхєм нь хєдєє тосгонд байсан болохоор тэр хархан багаасаа vргэлж ээжээ дагаж хєдєє очиж, тариачны хvvхэдтэй найзалж,тариачны гашуун зовлонт амьдралыг ойлгож тэдний ажилч,борогжуун нандин зан чанарыг бахархдаг болжээ.

    Тvvнийг 13 настай байхад нь євєг эцэг Жоу фv чин ньялд унаж, зэргээ хасуулж, гянданд хоригдов. Гэрийн амьдрал нь єдєр ирэх бvр доройтжээ.

    Лv-шюнь 1898 онд нутгаасаа гарч Нанжинд очив. Эхлээд далайчны сургуульд суралцаж, дараа нь уул уурхайн сургуульд оржээ.

    1920 онд Лv-шюнь Японд суралцахаар очлоо. Эхлээд Токиод хоёр жил япон хэл суралцаж дараа нь Сетегийн эмнэлгийн тусгай мэргэжлийн сургуульд анагаах ухаан сурчээ. Тухайн vеийн Токио бол Хятадын капиталист ангийн хувьсгалт хєдєлгєєний тєв байлаа. Энд сурч байсан Хятад оюутдын дунд Чин гvрэнг эсэргvvцэх, улсаа хайрлах хєдєлгєєн хєгжєєнтэй явагдаж байжээ. ЛY-шюнь энэ их хєдєлгєєнд идэвхтэй оролцож байсан юм. Энэ vеийн Лv-шюнь хэнхдэг дvvрэн эх оронч vзэлтэй байжээ. Yvнийг тvvний “Зураг даа бичсэн” гэдэг шvлэг нотолно.


        Бор зvрхний хувилгаан сумнаас зайлах аргагvй,
        Бороон салхи хэнд мэт хуучин хvрээг бvрхэглэвэй.
        Жихvvн утаа санаагаа илгээвч хошуу эс ажаарам,
        Зvтгэгч би цусаа Шюаньюаньдур єргєсvгэй.

    Гэвч Лv-шюнь анхаарлаа голцуу байгалийн шинжлэх ухаан дээр тавьж, шинжлэх ухаанаар улсаа аварахыг эрхэмлэж байсан юм.

1  2  3  4