• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2003-12-16 15:30:39    
Лv-Шюнь

CRI

    “АQ-гийн жинхэнэ намтар”

    “АQ-гийн жинхэнэ намтар” бол Лv-шюний хамгийн алдарт зохиол мєн. 1921 оны 12-р сараас 1922 оны 2-р сарын хооронд бичжээ.

    “АQ-гийн жинхэнэ намтар” бол цагаагчин гахай жилийн хувьсгалын vеийн хоцронгуй тосгон, Вэй жуан тосгоноор нийтлэг орчин тойрноо болгож эдийн засаг болон оюун ухааны талаар хvнд ноцтой хордогдсон хоцронгуй тариачин АQ-гээр нийтлэг дvр болгожээ. Эдийн засгийн талаас vзэхэд АQ бол газар шороогоо алдсан суух гэргvй, тогтвортой ажилгvй, овог нэр ч тодорхойгvй, хvнд хэцvv дарлал амссан тариачин мєн. Оюун ухааны талаар харин маш хоцронгуй байжээ. Гол илрэл нь “Хий хоосноор ялагч” (Туужид “Яруу ялалтын товч тэмдэглэл” болон “Яруу ялалтын товч тэмдэглэлийн vргэлжлэл” гэсэн хоёр бvлэгт бичжээ.) Бодитой хэлбэл: сохор балайгаар ихэрхэж, биеэн доромжлох, єєрєє єєрийгєє тайтгаруулах, сvртэнгээс эмээж номхноо дарлах зэрэг буурай талтай. АQ-гийн хий хоосноор ялах арга бол єєрийн биеэ минчрvvлэх арга мєн. Иймээс тэр єєрийн гунигт байр сууриндаа зєвєєр хандаж чадахгvй. “Яруу ялалтын товч тэмдэглэл” нь хэрэг дээрээ боолч vхээнцийн гашуун зовлонт ичгvvрт амьдралын тэмдэглэл мєн.“АQ-гийн жинхэнэ намтар”- ыг Лv-шюний тариачныг бичсэн бусад зохиолтой нь харьцуулж vзвэл энэ тууж нь нэн єргэн тvvхийн ахуй байдлаас тухайн vеийн Хятадын хєдєє тосгоны зєрчил болон ангийн харилцааг бичсэн бєгєєд тариачныг сэхээрvvлэх, чєлєєлєх том асуудлыг дурдан гаргасан юм. Цагаагчин гахай жилийн хувьсгалын хувь зая бол АQ мэтийн ядуу тариачинтай нягт холбоотой юм. Цагаагчин гахай жилийн хувьсгалын хамгийн хvнд ноцтой сургамж бол єргєн олон тариачныг сэхээрvvлсэнгvйд оршно. Лv-шюнь энэ асуудлыг дурдан гаргасан нь агуу их тvvхт ач холбогдолтой юм. Лv-шюнь АQ гэдэг баларшгvй нийтлэг дvрийг зохион бvтээснээс дэлхий дахинд алдаршжээ. Энэ тууж одоо болтол дєч гаруй хэл дээр орчуулагдан хэвлэгдсэн байна.


1  2  3  4