Лv-шюний уран бvтээлийн танилцуулга:
“Хашгарал” болон “Эргэлзэл”
“Хашгарал” болон “Эргэлзэл” бол Лv-шюний эхний vеийн єгvvллэгийн тvvвэр мєн. Энэ хоёр тvvвэрт нийт хорин таван єгvvллэг, туужийг багтаасан юм.
“Хашгарал”-д зохиогчийн 1918-1922 оны хооронд бичсэн 14 єгvvллэг, туужийг багтаажээ. Хувьсгалын тєлєє хэт хашгирч сvр мандуулах гэсэн vгээс “Хашгарал” гэж нэрийджээ.
“Эргэлзэл”-д 1924-1925 оны хооронд зохиогчийн бичсэн 11 єгvvллэг, туужийг оруулжээ. Энэ єгvvллэг туужийг бичих vе бол яг сайхан “5-р сарын 4”- ны сурагчийн хєдєлгєєн єнгєрч, шинэ соёлын нэгдмэл фронт задарч, Лv-шюнь нэг vе ганцаардал, гутралд унаж:
Элvй холvй шинэ утгын хvрээлэн Энх тєвшин хуучин дайны талбар Ганц цэрэг vvний хооронд vлдээд Гоны биеэр арам мєрлєн эргэлзмой
Гэсэн сэтгэгдэл тєрєгдєж байсан болохоор тvvврийн нэрээ “Эргэлзэл” гэж нэрлэжээ.
“Хашгарал” болон “Эргэлзэл”-д Хятадын цагаагчин гахай жилийн хувьсгалаас Хятадын дотоодын нэгдvгээр дайн хvртэлх тvvхийн ахуй байдлыг тусгасан юм.
“Хашгарал” болон “Эргэлзэл”-ийн агуулгыг их тєлєв доорхи гурван зvйлээр ангилж болно.
1. Феодализмыг эсэргvvцсэн зохиолууд.
Лv-шюнь бол “5-р сарын 4”-ний феодализмыг эсэргvvцэх хєдєлгєєний дунд зохион бvтээх ажлаа эхэлсэн юм. “Галзуу хvний єдрийн тэмдэглэл” бол тvvний хамгийн анхны зохиол бvтээл болно. Лv-шюнь энэ зохиолдоо нэгэн хавчилгын галзуу євчтєний оюун ухааны байдал болон дотоод сэтгэлийн хєдєлгєєний байдлыг дvрслэн бичэхээр дамжин феодалын гэр бvлийн байгуулал болон феодалын хор хєнєєлийг илчлэн дайржээ. Энэ зохиол бол феодализмыг эсэргvvцэх дайн зарлах бичиг мєн.
1919 оны 3-р сард бичсэн “Кун И-жи” гэдэг єгvvллэг бол феодалын доройтсон сургалтын ялыг илчилсэн зохиол мєн.
1919 оны 4-р сард бичсэн “Эм” гэдэг єгvvллэгтээ балар мунхаг цайны мухлагын эзэн Лао шуаний хvvгийн євчнийг эмнэхээр чармайсан vлгэрийг бичсэн байна.
2. Хєдєє тосгоны амьдрал, тариачны хувь заяаг дvрслэн бичсэн ба тариачны гарах замыг ээрсэн зохиолууд Алдарт тууж “АQ-гийн жинхэнэ намтар” бол тариачны дvрийг амжилттай бvтээсэн зохиол мєн (дараа нь тусгай танилцуулна).
“Yймээн” Жан шюний сэргэлтээс болсон хєдєє тосгоны vймээнийг бичиж, цагаагчин гахай жилийн хувьсгалын дараахь хєдєє тосгоны балар харанхуй байдлыг дамаар тусгажээ.
1924 онд бичсэн “Ерєєл” гэдэг єгvvллэг бол шулуун шудрага сайн санаатай хєдєє тосгоны хєдєлмєрчин эмэгтэй Шян линь бэргэнээр гол баатар болгосон юм.
3. Сэхээтнийг бичсэн зохиолууд:
(1)“Кун И-жи”- гийн кун и жи зэрэг сэхээтэд бол Чин улсын сvvлчийн vеийн феодализмын хор хєнєєлд хvнд сvрхий хордсон, олон тvмнээс ангижирсан сэхээтэд мєн.
(2)“Архины мухлагт” гэдэг єгvvллэгийн Люй вэй пv болон “Зожиг хvн” гэдэг єгvvллэгийн Вэй лянь шv бол цагаагчин гахай жилийн хувьсгалын vеийн сэхээтэд мєн.
(3)“Харамсалт хагацал”-ын доторхи Чай жюнь болон Жюань шэн бол “5-р сарын 4”-ний шинэ vеийн сэхээтэн болно.
1 2 3 4
|