• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2003-12-16 15:30:39    
Лv-Шюнь

CRI

    1906 онд Лv-шюнь Токио-д буцаж ирээд бусадтай хамтран уран зохиолын сэтгvvл найруулахаар товлосон боловч бvтсэнгvй. Дараа нь тэр гадаадын зохиолыг орчуулж єгvvлэл бичжээ.

    1909 онд Лv-шюнь Японоос улсдаа буцан ирж Хан жу, Шао шин зэрэг газар багшилж байжээ. 1911 онд цагаагчин гахай жилийн хувьсгал vvссэнд Лv-шюнь “хуучныг дурсан сангалзах нь” гэсэн єгvvлэл бичиж цагаагчин гахай жилийн хувьсгалыг дэмжиж байгаа сэтгэлээ илэрхийлжээ. 1912 онд гэгээрэл боловсролын ерєнхий дарга Чай юуань пэйгийн Нанжин дахь Иргэн улсын тvр засгийн газрын гэгээрэл боловсролын хэлтэсд ажиллав. Хожим нь тэр засгийн газрыг дагаж Бээжинд очжээ.

    1918 онд “шинэ залуучууд” сэтгvvлийн найруулах ажилд оролцож, тус сэтгvvлд их хэмжээний єгvvлэл,єгvvллэг зэргийг нийтлvvлсэн байна. 1918 оны 5-р сард ярианы хэлээр бичсэн “Галзуу хvний єдрийн тэмдэглэлээ” нийтлvvлсэн байна. Энэ бол Лv-шюний хамгийн анхны ярианы хэлний єгvvллэг мєн бєгєєд бас ч Хятадын шинэ vеийн уран зохиолын тvvхэн дэх хамгийн анхны ярианы хэлний єгvvллэг болох юм. Тус єгvvллэгт Хятадын феодалын гэр бvлийн байгуулал болон феодалын ёс суртахууныг чанга хvчтэй илчлэн буруушаажээ. “Галзуу хvний єдрийн тэмдэглэл” бол “5-р сарын 4-ний” хєдєлгєєний цаг vеийн зориг санааг илтэгсэн, феодалыг эсэргvvцсэн ерєнхий тунхаг мєн.

    1919 оны 3-р сард “Кvн И-жи”, 4-р сард “Эм” зэрэг єгvvллэг нийтлэв. Хожим бичсэн єгvvллэгтэйгээ нийлvvлж “Хашгарал” “Эргэлзэл” гэсэн хоёр єгvvллэгийн тvvвэр болгожээ. Тус хоёр тvvвэртээ Хятадын цагаагчин гахай жилийн хувьсгалаас Хятадын дотоодын нэгдvгээр удааны дайн хvртэлх тvvхийг харуулжээ. Yvнд тариачин болон сэхээтний дvрийг дvрслэн бичиж тариачины дvрээр голдуулжээ. Єгvvллэгээс гадна Лv-шюнь бас нэлээд олон єгvvлэл бичсэн байна. “Миний цэгц vзэл”, “Одоо бид яаж эцэг суух вэ?” зэрэг єгvvлэлдээ тухайн vеийн эмэгтэйчvvд,залуучууд, гэр бvлийн асуудлыг гvнзгий задлан судалж, тухайн vеийн шинэ соёлын хєдєлгєєнд их ахиулал vзvvлсэн юм. 1925 оны Бээжингийн эмэгтэйчvvдийн багшийн их сургуулийн оюутан сурагчийн хєдєлгєєний дунд Лv-шюнь сурагчдад идэвхтэй тусалсан байжээ. 1926 онд цэргийн эрхтэн дvань чи рvй оюутдыг хядан алсан “3-р сарын 18”-ны харамсалт хэрэг гарсны дараа Лv-шюнь зохиол бичиж, бие vрэгдэгсдийг эмгэнэн гашуудахаас гадна бодит арга хэмжээ авч оюутан сурагчдад тус дэмжлэг vзvvлсэн байна.

    “3-р сарын 18”- ны харамсалт хэргийн дараа Лv-шюнь цэргийн эрхтэний засгийн газрын баривчлах аюулаас зайлж 1926 оны 8-р сард Бээжингээс салж Шя мэньд очжээ. 1927 оны 1-р сард Жун шань их сургуульд профессороор уригдан ажиллаж заан сургах тасгийн эрхлэгч болжээ. 1927 оны 4-р сарын 12-ний хэрэг хувьслын дараа хувьсгалт оюутдыг аврахын тєлєє чармайсан боловч эцэстээ бvтсэн явдал алга тул 4-р сард Жун шань их сургууль дахь бvх тушаалаа хаяж, тус жилийн 9-р сард Шанхайд хvрбээ.

    1930 онд Лv-шюнь Хятадын зvvний зохиолчдын холбоонд оролцож, удирдах ажлыг хийж байсан юм. 1930 оноос эхэлж нийт найман ёжот єгvvллэгийн тvvвэр бичиж, эртний vлгэр болон домог яриагаас сэдэвлэсэн “Yлгэрийн шинэ эмгэтгэл” гэдэг єгvvллэгийн тvvврээ нийтэлсэн байна.

    Лv-шюнь 1936 оны 10-р сарын 19-ний єдєр Шанхайд уушигны сvрье євчнєєр нас баржээ. Тvvний нэг нас бол гэрэл сацарсан нэг нас, дайчин нэг нас мєн. Мао зэ дун “Лv-шюнь бол Хятадын шинэ соёлын хєдєлгєєний магнай баатар мєн. Тэр бол агуу их уран зохиолчоор барахгvй бас ч агуу их сэтгэгч бєгєєд агуу их хувьсгалч мєн. Лv-Шюнь бол хатан зоригт баатар эр юм. Тэр бол єчvvхэн ч боолч царай, бялдууч зангvй. Энэ нь колони хагас колони орны ард тvмний хамгийн эрхэм дээд зан чанар мєн. Лv-шюнь бол соёлын фронтод бvх vндэстний олонхийн тоог тєлєєлєн дайсны зvг эрэлхэгээр дайран ордог хамгийн зєв, хамгийн эрэлхэг, хамгийн эрс, хамгийн халуун зоригтой урьд байгаагvй vндэсний баатар мєн. Лv-шюний цэглэл бол Хятадын vндэстнvvдийн шинэ соёлын цэглэл мєн” гэж vнэлжээ.

1  2  3  4