• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2003-12-22 15:41:55    
Монгол vндэстний соёл урлаг

CRI

    Монгол vндэстэн эх орныхоо шинжлэх ухаан соёлын хєгжилд томхон чухал хувь нэмэр оруулсан юм. Монгол vндэстний эрдэмтэн мэргэд vндэстнийхээ тvvх болон уран зохиолын их олон ном зохиол туурвин бичснээс гадга бас хэл шинжлэл, анагах ухаан, матматик, зурхайн ухаан, ноосон нэхмэл, механик болон цэргийн зэр зэвсэг vйлдэх арга туршлага зэрэг талаар асар их ховор нандин бичиг дурсгалын зvйлсийг vлдээсэн билээ.

    Монгол vндэстний уламжлалт анагах ухаан урт удаан жилийн хєгжлийн тvvхтэй юм. Монголчууд эх байгалийн эрс тэрс ахуй нєхцєлд зохицон аж тєрж, євчин эмгэгтэй тэмцэх тvvхэн хєгжлийн явцдаа эмчилгэний ололт амжилтаа байнга хурамдуулсан vндсэн дээрээ тєвд, хань vндэстний анагах ухааны арга туршлгаас суралцан, тэдний давуу талыг шингээн авч, хоолны эмчилгээ, мєнгєн зvvны эмчилгээ, арьсны эмчилгээ, рашаан сувилал, массаж иллэг зэрэг эмчилгээний арга барилуудыг дvгнэн гаргасан байлаа. Жишээ нь халаасан давс, малын арьс буюу загасы арьс зэргээр боож эмчлэх аргууд бол монгол vндэстний эмч нарын эмчилгээний євєрмєц арга барил болдог, ялангуяа тэд ясны бэртэл болон гадар шархыг эмчлэхэд онцгой мэргэшсэн байдаг. Монгол vндэстний тvvхэнд Мэргэн цорж, Ишингаа, Минрол-замбал нарын зэрэг том оточ нар цолгорон гарч, "Анагах ухааны дєрвєн vндэс", "Увдисын далай", "Бvхнээ туслах элдэв эмийн найрлага", "Монгол эм эмнэлгийн тvvвэр", "Идгэн ундааны жинхэнэ товч" зэрэг олон сонгодог эмын зор бичигдсэн байна. Монгол эмч нар vзэх, асуух, судал барих зэрэг аргаар євчин оношилж, эмчлэн засахдаа гол тєлєв тан эм хэрэглэдэг юм.

    Чин улсын vеийн монгол vндэстний матматикийн нэрт эрдэмтэн Мянгант бол хятад улсад тойргийн дотоод харьцлыг анх судалсан хvн болох бєгєєд тэрээр "Тойргийн нягт хэмжээний дєт арга" гэдэг эрдэм шинжилгээний том зохиол туурвин бичсан байв.

    "Монголын нууц товчоон", "Хураангуй алтан товч", "Цакраварди Алтан хааны тууж", Лувсанданжины "Алтан товч", "Эрдэнийн товч", "Шар тууж" Рашипунсагийн "Болор эрих" зэрэг тvvхэн сурвалж бичиг болон "Хєх судар", "Нэгэн давхар асар", "Улаанаа уйлах танхим" зэрэг уран зохиолын чиглэлээр маш олон аварга бvтээл зохиогдож, яруу найраг, орчуулга, хэл шинжлэл, тvvх, анагах ухаан, уран зохиол, бар хэвлэл, газар зvй зэрэг шинжлэх ухааны судлагааны єргєн хvрээтэй салбаруудад Шаравсэнгээ, Аюуш гvvш, Урд гvvш Билгvvндалай, Цахар гэвш Лувсанцvлтэм, Данжиндагваа, Агвандандар, Сумба хамб Ишбалзур, Инжаннаш, Хасвуу, Тэмгэт, Ли Сыгуан нарын зэрэг монгол, тєвд, санскрит, хятад, манж гэх олон хэлээр гийсэн нэрт эрдэмтэн орноор тєрєн гарсан билээ.

1  2  3  4