Ерєєл магтаал бол ард иргэдийн єдєр дутмын амьдрал vйлдвэрлэл ялангуяаа баяр наадмын vйл ажиллагаатай салшгvй нягт холбоотой баялаг агуулга бvхий аман зохиолын тєрєл болох бєгєєд эртний шvлнг магтуугийн онцлог шижийг vлэмжхэн хадаглаж байдгаараа монгол vндэстний эртний соёл урлагийн шилдэг євvvдийн нэг нь болсон юм. Монгол vндэстний ерєєл магтаалд тэнгэр тахих, гал тахих, уул тахих зэрэг олон тєрлийнх байдаг тэдгээрийн дотроос нийтэд хамгийн єргєн уламжлагдсан нь "Галын тахилга", "Гэрийн мялаалга", "Ганзаганы сан", "Исгийн ерєєл", "Шувууны далалга", "Тэмээний далалга" зэрэг болно.
Монгол урчуул нь алт мєнгє зэргээр олон янзын хээ зурагтай гоёл чигмэлэлийн болон гэр ахуйн эдлэл хэрэгсэл урлагийн єндєр тєвшинд хийж чаддаг бєгєєд монгол эрэгтэйчvvд морины эмээл, хазаар ногт, дашуур зэрэг дээрээ мєнгєн товруу буюу шитгээртай байхыг маш эрхмэлдэг байна.
Монгол бvсгvйчvvд цээж сэргэлэн гар уран байдаг болохоор тэрлэг, гутал, малгай зэрэг хувцас ємсгєлийн зvйлс болон монгол гэрийн бvрээс, ширдэг, олбог болон морины эмээлийн дэвсгэр зэргийг маш гоё хээ угалзтай уран нарийн оёж чаддаг байна.
Монголчууд эрт дээд vеэсээ бєєгийн шашин шvтэж байсан Сvvлээр нь ламын шашин шvтэх болжээ. Монголчууд Юань улсын vеэс ламын шашин шvтэж эхэлсэн. Хувьлай хааны санаачилгаар Тєвдын ламын шашны Нинмаагийн аймгийг эн тэргvvнд монгол vндэстний ноёлогч ангийн дунд дэлгэрvvлэн хєгжvvлсэн байна. Мин улсын сvvлчээр ламын шашны Гэлvг аймгийн шашин нь євєр монголд тvргэн хєгжижЧин улсын сvvлч гэхэд євєр монголд байгуулсан ламын сvм хийд нь бараг мянгад хvрч "Сvрлэг сайхан сvм хийд євєр монгол даяар тvгэж Бурханы орон " л гэж хэлмээр болсон байна. Чин улсын засгийн газраас монгол vндэстний ламын шашинд маш чанд нэлээд боловсронгуй дvрэм тогтоож єгсєн байна. Тэр vед монгол vндэстний эрэгтэйчvvдийн талаас дээш нь лам болсноор монгол vндэстний нийгмийн vйлдвэрлэлийн хvчний хєгжил удааширч хvн ам нь цєєрєєд амьдрал нь ядуурсан байна. Чєлєєлєгдсєний дараа шашин шvтлэгийн чєлєєтєй бодлого хэрэгжvvлснээр хvн ард бvгдээрээ шашныг шvтэх ба эс шvтэх эрх чєлєєтєй болсон байна. 1 2 3 4
|