• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2003-12-22 15:41:55    
Монгол vндэстний соёл урлаг

CRI

    Yvнд "Монголын нууц товчоон" бол монгол vндэстний vvсэл гарлаас аваад арван гуравдугаар зууны дундаж vе хvртэлх хєгжлийн тvvхийн уран сайхны аргаар тэмдэглэн бичсэн тvvхийн болон уран зохиолын учир холбогдол бvхий гайхамшигт содон бvтээл юм. Монголч эрдэмтэд уг зохиолыг Пересийн эртний тvvхч Рашид-аддины бичсэн "Судрын чуулган" болон Сун улсын vеийн тvvхч Сун Лянь нарын туурвисан "Юань улсын судартай" хамт нь монголын эртний тvvхийн гурван тулгуур бичиг гэдэг бєгєєд бас "Зангар" болон "Гэсэр хааны туужтой" хамт нь монголын эртний уран зохиолын гурван оргил гэж vздэг байна.

    "Монголын нууц товчооныг" дотоод гагаадын монголч эрдэмтэд дэлхий нийтийн хэмжээнд чухал их vнэ цэнэ бvхий ховор нандин тулгуур бичгvvдийн нэг нь болно хэмээн vнэлэж, олон жилийн турш анхарал тавин шинжилж судалсаар ирсэн бєгєєд хятад, орос, япон, англи, франц, герман, цех, унгар, польш, тvрк зэрэг олон хэлнээ орчуулсан байна. Єнєє "Монголын нууц товчооны" судлал на дэлхий монгол судлалын салбэрт тєрєлжсєн салбэр чиглэлийн тусгай судлагаа болон хєгжсєн байна.

    Инжаннашийн зохиосон "Хєх судар" бол монгол vндэстний уран зохиолын тvvхэнд тvvхэн сурвалж бичиг болон тvvхэн уран зохиолын зааг ялгааг тодруулсан хамгийн анхны тvvхт роман болох тєдийгvй, бас урлагийн маш єндєр тєвшинд бvхий шилдэг бvтээл юм.

    Монгол vндэстэн бол "дууч vндэстэн", "шvпэгч vндэстэн" гэж алдаршсан vндэстэн юм. Монгол vндэстэн эрт дээр vеэсээ аваад яруу найраг, vлгэр томог, ерєєл магтаал болон ардын дуу шvлэг, зэрэг ардын аман зохиолын баялаг єв уламжлалтай байжээ. "Эргvvнэ хуны домог", "Догшин хар луусыг дарсан домог" зэрэг бол монголчуудын дунд нэлээд нєлєє бvхий домог болно. Үvнд "Эргvvнэ хуны домог" нь эртний монглчуудын хєгжил мандлын тvvхтэй холбогдолтой vйл хэргийн тухай єгvvлсэн домог болох бєгєєд тэр домогт тэмдэглэснээр, хоёр мянган жилийн тэртээ монгол аймаг нь тvрк аймагтай байр болж ялагдсанд, эсэн амьд vлдсэн хоёрхон хvн нь эхнэрээ авч, дєрвєн талаар нь єндєр уулс хvрээлсэн євс бэлчээр ягч сахлаг Эргvvнэ хун хэмээх нэрт газарт зугтан хvрч нутаглан сууаад улмаар єсч vржсээр нэгvс болон гянь гэх хоёр овогтон болсон бйжээ. Тэдний хvн ам нь цаашид арвидсаар Эргvvнэ хуны хавчил тvvрч багтахгvй болсонд тэд морь vхрийн арьсаар галын хєєрєг vйлдээд тємєр хайлуулан зам гаргаж тэр хавчлаас нvvн гарсан гэдэг.

    Харин "Догшин хар луусыг дарсан домог" бол эх байгалийн олон зvйлийн vзэгдлийг уран таамгаар тайлбарлаж, vер усдал зэрэг гай гамшигтай тэмцсэн амьдрал vйлдвэрлэлийн байдлыг харуулсан домог байдаг юм. Уг домогт олон муу хэрэг vйлдэж ард иргэдийг хохироосон догшин хар луусын хааныг "тєє чинээ биетэй хоёр тєє сахалтай" нэгэн євгєн аргаар дарсан тухай єгvvлдэг юм. "Зангар" болон "Гэсэр хааны тууж" бол монгол vндэстний туульсын зохиолын дээжис болсон содон бvтээл болно. Тvvний дотроос "Зангар" бол эртний грекийн "Иляда", Финляндийн "Калайвала" зэрэг нэрт туульстай зэргэцvvлэн єгvvлэж болох том зохиол юм. Уг тууль нь орос, герман, япон, vкрайн, татар зэрэг олон хэлнээ орчуулагдаж дэлхий нийтийн ард иргэдийн хvртээл болсон байна.

1  2  3  4