• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2003-12-22 15:41:55    
Монгол vндэстний соёл урлаг

CRI

    Монголчуудын ардын аман vлгэрийн тєрєл зvйл олон байдаг бєгєєд тэдгээрийн дотроос хамгийн єргєн уламжлагдсан нь "Далан худалчийн vлгэр", "Шидэт мэргэн шувууны vлгэр", "Шагдар солиотын vлгэр" зэрэг болно. Монглчуудын маш их сонирходог хуурын vлгэр бол мєн ч нэлээд урт удаан жилийн тvvхтэй ардын урлагийн нэгэн тєрєл зvйл болох бєгєєд монголчуудын дотор vлгэр хэлдэг тусгай хуучидтай байдаг билээ. Тэдгээр хуурын vлгэрvvд нь голцуу "Сахиулсан єргємжилсан шасдир", "Баруун Чжоу улсын vлгэр", "Таван чжуанийн vлгэр", "Хvйтэн уулын бичиг" зэрэг хань vндэстний эртний бэнзэн vлгэр буюу бичгийн зохиолын vлгэрvvд байдаг юм.

    Монголчууд vйлдвэрлэл хєдєлмєрийнхєє чєлєєт цагтаа ялангуяаа шинэ жил цаган сарын vед гэртээ хуурч залж vлгэр сонсдог нь дээр vед урлаг соёлын амьдралынх нь чухал нэгэн хэлбэр болж байжээ. Ийм ч учраас ойр хавийн айлынх нь хvмvvм ч хvрэлцэн ирж сонсдог ба энэ ажиллагаа нь тав долоон хоногоор заримдаа сар шахам vргэлжилдэг байв.

    Монгол ардын дуу нь урт, богино гэсэн хоёр тєрєлд хуваагддаг бєгєєд тvvний зонхилох нь ямар нэгэн тvvхэт хvмvvсийн vйл хэргээс сэдэвлэсэн vлгэрт дуу буюу хошон дуунууд байдаг. Уртын дуу нь малжих районы ардын дунд єргєнєєр дэлгэрсэн дуунууд байдаг бєгєєд тэр нь уужим цээлхэн аястай, чєлєєт айзамтай байж, хєдєє нутгийн саруул уудам дvр дєрх болон малчин ардын уужуу тайвуу цайлган сэтгэлийг илтгэсэн байдаг бол, богино дуу нь хагас малжих хагас тариалах нутагт дэлгэрсэн дуунууд байж, айзам цохилго нь тогтмол шинжтэй байдаг юм. Ардын дууных нь дотор "Санжидмаа", "Тогтох", "Бээжин лам", "Оюунзандан", "Гадаа мэйрэн", "Ролгормаа", "Данавал", "Дvvрэнзаана" зэрэг нь нийтэд хамгийн єргєн дэлгэрсэн дуунууд нь болно.

    Монгол vндэстний аяган бvжиг, сэлмэн бvжиг, ордос бvжиг зэрэг нь дэгжин цовоо, идлэг хурц байдгаараа монголчуудын ажилч хєдєлмєрч, эрэлхэг дайчин зан араншныг илтгэдэг байна. Хятадйн Євєр монголын зvvн нутагт их дэлгэрсэн "Андай" хэмээх бvжиг бол нэг зvйлийн нийтийн бvжиг юм.

    Монголчууд тахил тайлгын болон хурим найрын євєрмєц соёл уламжлалтай байдаг. Тэнгэр тахих, гал тахих, уул усны навдаг шавдагийг тахих, овоо тахих зэрэг тахилгын ёсон бий бєгєєд хурим найрын ёс нь нутаг нутгийнх нь єєр єєрийн онцлогтой байдаг юм. Урт удаан жилийн хєгжлийн тvvхтэй морин хуур, хуучир, ятга зэрэг нь монголчуудын євєрмєц онцлог бvхий уламжлалт хєгжмийн зэмсэг болох бєгєєд ардын дунд єргєнєєр дэлгэрсэн "Холбоо" нь хуурын хєгжмийн хавсарлагатайгаар аялуулан хэлдэг нэг зvйлийн урлагийн хэлбэр юм.

1  2  3  4