• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-10-25 16:48:47    
Өндөрлөгийн гэрэлт сувд-Хөхнуур

Хятадын Олон Улсын Радио

     Дэлхийн нуруу- Хөх-нуур Түвдийн өндөрлөгийн зүүн хойд биед, 4500 хавтгай дөрвөлжин километр талбайтай Хөх-нуур байрлаж байна. Далай тэнгэстэй мөрийцэх өргөн их, дархан нууцгай энэ сайхан нуур нь эртнээс аваад ертөнцийн хүн ардын аялан жуулчилж очих ая тухтай газар болсоор ирсэн юм. Хөхнуур хавь нь өвөрмөц сайхан байгалийн үзэмжтэй төдийгүй нуураа хөвөөдөн амьдарч байгаа үндэстэн ястан нь ч өөр өөрийн онцлогтой зан үйлтэй байдаг нь мөн хүмүүсийн сонирхол татаж байдаг юм.

     8-р сарын нэгэн өглөө би баруун хойд нутгийн Хөхнуур мужийн төв Ши-нин хотоос машинаар баруун хойш үзэсгэлэн сайхан хөхнуурийг чиглэн мордсон юм. Зам дагуу өндөр сүрлэг уул нурууд үргэлжлэн, өвс бэлчээр халиурч, үхэр хонин сүрэг тал хотгор дүүрэн бэлчиж, хөдөөгийн үзэмж гайхуулж байлаа. Хотоос бараг 150 км алс гархад, тэртээ хол ус тэнгэр залгалдсан цэнхэр өнгө туяарч, хөхнуурын хөвөөг ойртон хүрхийн хирээр, нуурын ус нь улам гүн цэнхэртэн, хөвөө хязгааргүй үргэлжилнэ. Энэ бол даруй бидний зорьж очсон хөхнуур мөн.

1  2  3  4