• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-10-25 16:48:47    
Өндөрлөгийн гэрэлт сувд-Хөхнуур

Хятадын Олон Улсын Радио

     Энэ арал нь байгалийн өвөрмөц онцлогтой байдагаас шувууны диважан болсон юм. Шувууны арлын экологийн орчин ахуйг хамгаалж, шувууны амьдралд харш болгохгүйн төлөө тухайн орон нутгийн захиргаа нь уг аралд алсаас дурандан сонирхох цамхаг байгуулсан байна. Хятадын Хэ нань мужаас ирсэн жуулчин эмэгтэй Жөү И энэ цамхагт гарч шувуугы арлын өнгө үзэмжийг алсаас дурандан харсан тухай сэтгэгдлээ хэлэхдээ:

    "Ийм олон шувуу хамт байгааг би ер хараагүй, үнэхэр сүр үзэсгэлэнтэй, маш сайхан байна. Эх байгалийн элгэнд энэ олон шувуунд ийм нэгэн диважан хангасанд баярлаж байна гэжээ.

     Хай шинь шань уул бол Хөхнуурын гол төвөөс баруун өмнө нь байрлаж байгаа үзэмжийн цэг юм. Хай шинь шань уулын байгаль орчин нь үзэсгэлэн сайхан, сэрүүн салхи сэвэлжин, сэтгэл зүрхийг жаргаах сайхан газар юм. Энэ уулан дээр бурханы дуган, сүм хийдтэй бөгөөд дотор нь амьдлаг сайхан урлан бүтээсэн бурхад болон ханын зурагтай. Хай шинь шань ууланд гарч дөрвөн зүгийг ажиглан харахад, эргэн тойрны уул ус нь яг л уран зураачийн бийр будгаар бүтээгдсэн зураг шиг харагдаж, сэтгэл санааг сэргээн, салахын аргагүй болгохыг яана.

1  2  3  4