• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-10-25 16:48:47    
Өндөрлөгийн гэрэлт сувд-Хөхнуур

Хятадын Олон Улсын Радио

     Хөхнуурын өмнө эргэд байрлаж байгаа Хай наны Түвд үндэстний өөртөө засах жөүгийн Гүн хэ сияний аялал жуулчлалын албыг удирдах газрын дарага Ли Юаньлин бидэнд Хөхнуурын тухай танилцуулан ярьсан юм. Тэрээр хэлэхдээ:

    "Усан онгоцоор нуурын дээгүүр аялахад голцуу хоёр гол үзэмжийг сонирхож болох юм. Нэг нь шувууны арал, энэ арал бол Хятадын нүүдлийн шувуу хамгаас их төвлөрсөн газар юм. Тэр ч мөртөө дөч гаруй төрлийн шувуутай. Нөгөө нь Хай шинь шань уул, даруй нуурын гол дохь уул болно, энэ уул бол өнө удаан түүхтэй шашны ариун дархан газар юм гэжээ.

     Шувууны арлыг хөхнуурын гайхамшигт үзэмж гэж хэлж болох юм. Энэ арал нь нуурын баруун хойд талд, 0.8 хавтгай дөрвөлжин километр талбай эзлэн байрлаж байна. Хавар болохтой зэрэг Хятадын өмнөд нутаг болон зүүн өмнөд Ази зэрэг газраас толбот галуу, хар хүзүүт тогоруу, хар галуу зэрэг шувууд сүрэг сүргээр энд ирдэг байна. Хавар болоход шувууны арал нь жигүүртэн шувуудын жаргалант орон болж, хэдэн зуун мянган шувууд өглөөгөөс орой болтол зогсолгүй нисч, газар газраас өвс мод зөөн үүр барин яаралдах юм. Дөрөв таван сарын үеэр тэд өндөг зулзага төрж, зургаа долоон сарын үеэр ангахайнх нь үд сөд гүйцэн, өөрөө дэвдрэн нисч чадах болохоор нь эх эцэг нь ангахай зулзгаа дагуулан нуурын хөвөөгөөр нисч, идэш хайж, хөх цэнхэр агаар огторгуйд эрх дураар халин нисэх буюу нуурын эргийн торгон элсэнд тоглон, бүхийл шувууны арарл ёстой л жигүүртний диважан болох юм.

1  2  3  4