Хөхнуурын эргэн тойрноор хорь гаруй үндэстэн амьдарч байгаа бөгөөд тэдний гол нь Түвд үндэстэн юм. Жуулчдад Түвд үндэстний өвөрмөц соёл болон зан үйлийг ойлгуулахын төлөө тухайн орон нутгийн засгийн газар Хөхнуурын хөвөөнд баялаг агуулгатай үйл ажиллагаа зохиож байна. Танаы саяын сонссон бол эрэгтэй эмэгтэй залуучуудын жуулчдад тоглон үзүүлж байгаа хурмийн ёслолын дуу болно.
Энэ хурмийн ёслолын тоглолтыг бол Гүн хэ сияний соёлын ордон зохион байгуулж тоглуулж байгаа юм. Тус соёлын ордны дарга хатагтай Цайранж сурвалжлагчид танилцуулж хэлэхдээ: энэ тоглолтыг зохиож байгаа нь голцуу жуулчдад Түвд үндэстний ураг хурмийн ёслолын бүх явцыг ойлгуулахын төлөө юм гэжээ. Тэрээр хэлэхдээ:
"Энэ бол Түвд үндэстний ураг хурмийн явцыг маш дөхөм үзүүлсэн тоглолт юм. Энэ майхан нь төрхмийн гэрийнх, бас ч хадмын гэрийн майхан болж байна. Тоглолтод жуулчин оролцож, бэр ч тоглож болно, хүргэний дүрд ч тоглож болох юм гэжээ.
Эдгээр ажиллагааг зохиож байгаа зорилгын тухай Гүн хэ сияний соёлын газрын хариуцлагатан Ли Хай чин хэлэхдээ:
"Бид үндэстний соёлын содон зүйлүүдийг жуулчин олонд үзүүлж байгаагын зорилго нь Хөхнуурт ирсэн жуулчид энэ нуурын үзэсгэлэн сайхан байгальтай танилцах төдийгүй үндэстний эдгээр зан үйлтэй танилцах нь ч маш эрхэм гэдгийг ойлгуулахын төлөө юм гэжээ.
Өнөө Хөхнуурын өндөрлөгийн өвөрмөц өнгө үзэмж болон түүх соёлын өнгө үзэмж нь улам олон жуулчдын сонирхлыг татаж, жуулчид жил болгон 50%-ийн хурдаар өсөн нэмэгдэж, ноднин 50 мянга гаруй жуулчид хөхнуурт ирсэн байна. Тэдний дотор олонх нь гадаадын жуулчид юм. Францаар ирсэн хатагтай Карон Маргрит сурвалжлагчид хэлэхдээ:
"Хөхнуур маш гоё гэж би үзэж байна. Нууран дээрэх аялал жуулчлалын зүйл ч маш олон мөртөө маш сонирхолтой. Эндэх хүмүүс бүр гоё сайхан хувцаслаж байна, харин их моод хувцастай. Би маш баяртай байна гэжээ. /Пэрлаймаа орчуулав/ 1 2 3 4
|